x

Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээний дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн анхан шатны бэлтгэл сургалтуудыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн энэ дугаар сарын 16-ны өдрөөс зохион байгуулж байна.

Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулж байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд таван төрлийн нэгээр цэргийн алба хаана гэж заасан байдаг. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагад батлан хамгаалах асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яамыг төлөөлж суугаа цэргийн штаб бол Цэргийн албаны тухай хуулийн дагуу энэ таван төрлийн албыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд нар тухайн ондоо хийх ажлын гэрээг байгуулж ажилладаг. Энэ гэрээний дагуу энэ сургалт мөн явагдаж байгаа” хэмээв.

Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагч болон цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр сургалтыг Цэргийн штабын офицер, ахлагч нар зохион байгуулж байна.

Цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн Б.Өлзийпүрэв СБД-ийн 7 дугаар хорооны иргэн, их эмчээр ажилладаг. Тэрбээр “Цэргийн жинхэн алба хаах нас өнгөрсөн учир мөнгөн төлбөрөө төлөөд, өнөөдөр зэвсэгт хүчний 350 дугаар ангид хоёр дугаар зэргийн бэлтгэл үүргээ хангаж, цэргийн анхан шатны мэдлэг олж авч байна. Энд ирснээрээ галт зэвсэгтэй хэрхэн харьцах,  өөрийгөө болон эх орноо хамгаалах зэрэг олон зүйлийг сурах давуу талтай” хэмээв.

 

“Миний хувьд БГД-ийн 22 дугаар хороонд оршин суудаг. Дүүргийнхээ Цэргийн штабд өргөдөл өгч, өөрийн хүсэлтээр цэргийн дүйцүүлэх албанд ирээд байна. Энд ирээд маш олон талын мэдлэг олж авч байна” хэмээн СУИС-ийн жүжигчиний ангийн оюутан Ц.Балдан-Очир ярилаа.

 

Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд болон цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26-аас дээш насны цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтад оролцож байгаа цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний 78,8 хувь нь дээд боловсролтой, 16 хувь нь төрийн байгууллагад, 69 хувь нь төрийн бус байгууллагад ажилладаг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 11 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 15 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 19 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 36 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 40 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 45 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 58 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 52 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top