x

Ядуурлын хэмжээ 30 хувьд хүртэл өсчээ

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй Эдийн засгийн чуулганаар өнөөдөр ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг хэлэлцэв.

Эдийн засгийн чуулганд танилцуулагдсанаар Монгол Улсад 2014-2016 онд ядуурлын хэмжээ 21.6-29.6 хувь болж, 146.1 төгрөгөөс бага хэрэглээний зардалтай иргэдийн тоо 634 мянгаас 907 мянга болж нэмэгдсэн байна. Тиймээс ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрхэн зөв бодлого хэрэгжүүлэх асуудлаар холбогдох алба хүмүүс болон хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар:

Манай улсын нийт амын 29 хувь буюу 900 мянган хүн ядуурлын төвшинд байна. Дэлхийн банкнаас  хийсэн судалгаагаар Монголд дээд боловсролтой, мэргэжлийн үнэмлэхтэй хэрнээ ядуу иргэд олон байна гэдэг. Тэгэхээр иргэдийн сэтгэхүй болон эдийн засаг ядуу байна. Эдийн засгийн ядуурлын гол шалтгаан нь хэт жижиг аж ахуйн нэгж олон байгаатай холбоотой. Нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 90 хувь нь 1-9 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид хүчээ нэгтгэж, бизнесээ томруулж, борлуулалтаа сайжруулах хэрэгтэй. Бид ажилтай ядуучуудаа эдийн засгийн чадавхтай болгомоор байна. Бид байгалийн баялагтай, хүн ам цөөн, дээд боловсролтой хэдий ч ядуурлын хэмжээ өндөр байгааг анхаарах хэрэгтэй.

МУИС-ийн Эдийн засгийн танхимын профессор Б.Алтанцэцэг: 

Иргэдэд бэлэн мөнгө тарааж, халамжийг хавтгайруулах нь ажил эрхлэлтийг бууруулдаг гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд зорилтот бүлэгт биш нийтийг хамарсан халамжийг хүртээж байгаа нь ажил эрхлэлтийг бууруулж байна. Нийгмийн халамжид хамрагдалт манай улсад 53 хувьтай буюу хүн амын гуравны нэгд хүрч байгаа бол Өмнөд Солонгост 14 хувь байна. Мөн даатгал хүртээмж тус улсын хүн амын 96 хувийг эзэлдэг.

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

Бид өнгөрсөн хугацаанд маш олон аргаар ядуурлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан. Гэхдээ Засгийн газар болгон ядууралтай нэг л аргаар тэмцээд байна. Тэгэхээр бид үр дүн гарах урт хугацаанд бодлого явуулах хэрэгтэй байна. Манай боловсролын систем зах зээл дээр байгаа ажлын байранд таарсан боловсролыг өгч, шаардлага хангасан боловсон хүчин бэлдэж чадаж байгаа юу. Яагаад бид тэд нарыг ажлын байранд бэлдэх талаас нь харж болохгүй гэж. Халамжийн бодлого хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү хөтөлж байна. Илүү үр дүнтэй, урт хугацааны, сонгуулийн циклд багтдаггүй бодлого боловсруулах хэрэгтэй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: 

Монгол улсын ядуурал аль 1995 онд 35 хувьтай байсан. Тухайн үед Дэлхийн банкнаас ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ч өнөөдөр 29.6 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, энэ олон жилийн хугацаанд ядуурлын хэмжээ тийм ч буурсангүй. Ядуурал эдийн засгийн өсөлттэй шууд хамаарна. Эдийн засаг саарахаар ядуурал ихэсдэг. Халамж байх ёстой хэмжээнд байх ёстой ч амьжиргаанаас доогуур хэмжээний халамж өгчихөөд халамж хүртээж байна гэж хэлж болохгүй. Засгийн газраас нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй бол ядуурал 40 хувьд хүрэх байсан. Тэгэхээр халамжийг шууд үгүйсгэж болохгүй. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 5.1 хувиар өсөхөд ажиллагсдын тоо 90 мянгаар нэмэгдсэн. Гэвч уул уурхайн салбар хасах өсөлттэй гарсан бол боловсруулах салбарын эдийн засгийн өсөлт сайжирсан. Тиймээс бид боловсруулах салбараа дэмжиж, эдийн засгийн өсөлтөө дээшлүүлэх хэрэгтэй байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Адар (183.177.100.3)
    Алтанцэцэг багш цэвэр онол ярьж дээ. Монгол ямар эдийн засагтай, солонгос ямар эдийн засагтай билээ? Харьцуулж үзсэн үү? Хэрвээ ямар нэг хэмжээгээр халамж өгөөгүй бол ажлын байргүй, ажиллах боломжгүй иргэд шууд гудамжинд гарна. Бид үүнийг хүсч байгаа юм уу? Элэг нэгт ах дүүсээ элгээр нь унагаад гадаа хаях уу? Арай л биш ээ. Багш нар, эрдэмтэд нь ингэж сэтгэхээр бусад нь яах болж байна аа. Халамж бол Хөдөлмөр эрхлэлтийг орлох биш, нөхөх систем шүү дээ. Халамжийг багасгахаар хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж хэний толгойноос гардаг байна аа. Арай л биш ээ.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
    • Niigniin togtwortoi baidliin talaasaa halamjiin bodlogo ugaasaa l baih estoi
      2018 оны 05 сарын 22
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 12 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 17 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 21 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 38 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 42 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 47 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 0 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 54 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top