x

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...

Хүн амын хэт төвлөрөл, агаарын болон орчны бохирдол, ажилгүйдэл ядруурал. Энэ сэдэв өнөөдөр Улаанбаатарын иргэдийн толгойн өвчин болсон. Үүнээс гадна нийслэл хот суурьшлийн бүсийн нөөцгүй болж, хэзээ мөдгүй ундны усны асуудал ч сөхөн хөндөгдөхөд тулж ирсэн нь хүн амын тал хувь нь бөөгнөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотынхонд амьдралын хэвшилээ өөрчлөх ёстойг сануулж байдаг. Өөрчлөлтийг харин хэрхэн яаж эхлэх вэ. Нийслэлийн хөгжлийг том зургаар харсан, нийт хүн амын өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шийдэх хамгийн зөв гарцыг, хэрхэн бодож олох вэ?

Энэ асуулт сүүлийн жилүүдэд хариу нэхэж байгаа ч нийгмийн хэт их туйлшрал, улс төржилт  асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрхэгдүүлж байгаа нь үнэн. Харин өнөөдөр (2018.05.21)  Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлан эхэлүүлсэн "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт, Улаанбаатар хотын ачааллыг хөрш зэргэлдээ аймгуудтай хамтран ажиллах замаар бууруулж болно гэсэн санаачлага хотынхны хуримтлагдсан хүндрэлүүдийг даван туулах гарц болох найдварыг төрүүлэв.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Төв, Булган, Сэлэнгэ аймгууд харьцангуй дэд бүтэц сайтай. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, сүү сүүн бүтээгдэхүүн, газар тариалан, төмс, хүнсний ногооны дийлэнх хувийг эдгээр аймгууд үйлдвэрлэж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байдаг. Уул уурхай, үйлдвэр үйлчилгээний газрууд ч энд төвлөрсөн байдаг. Хөгжлийн тухай ярих нь бүү хэл ямар ч ахицгүй зөвхөн өөрсдийгөө аргацаан дан ганцаар “гэлдрэх” биш эсрэгээр байгаа бүх давуу талаа ашиглан бие биенээ дэмжиж ажиллаад, төвлрөлөө ч сааруулъя, хөгжлөө ч хурдасгая, хүн амын амьжиргааг ч өөд нь татъя гэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд уриалж байгаа юм.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллаж, бүс нутгийн хүрээнд хамтдаа хөгжих, хүн амын зохистой суурьшил, хөгжлийг бүрдүүлэх зорилгоор цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх бодлогын ажил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ажлын хэсэг байгуулчихаад байгаа аж.

Харин өнөөдөр эхэлсэн "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт нь мөн өнөөдөр эхэлсэн “Хүчээ нэгтгэе” уриатай эхэлсэн Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалттай зэрэгцэн болж буйгаараа онцлогтой юм. Яг одоо Монгол Улс эдийн засаг, хөгжлийн асуудлаа өнөөгийн улс орны нөхцөл байдал ялангуяа бүс орон нутгийн хөгжлийн асуудалтай уялуулан өргөн хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай тулгарчихаад байгаа.

Энэ өнцгөөс харах юм бол Нийслэлийн Засаг даргын санаачилсан Улаанбаатар хотыг Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн эдийн засгийн төвлөрсөн төвүүдтэй уялдуулан ажиллуулж, Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хэрэгжүүлнэ гэсэн санаачилга оновчтой бөгөөд хэрэгжих боломжтой хувилбар юм.

Төвийн бүсийн аймгуудын энэ нэгдлийг “Алтан гурвалжин” загвар хэмээн нэрлэж байгаа бөгөөд эдгээр хот, аймгууд улсаа манлайлан хөгжүүлэх үүрэг хүлээж, эдийн засгийг уул уурхайгаас илүү төрөлжүүлэн хөгжүүлж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, Улаанбаатар хотын ачаалал хэт төвлөрлийг бууруулах ажлыг эхлүүлэхээр болж байна.

Өнөөдрийн уулзалтад  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Б. Эрдэнэсанаа, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  С. Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн Засаг дарга нар оролцсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Санамж бичиг зэрэгцэн орших аймаг орон нутгуудаа эдийн засгийн олон тулгуураар дэмжих, улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн аж амьдралын төвлөрсөн бүсийн давуу талуудыг ашиглан хөгжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм.  

Үүнтэй зэрэгцэн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих, орон нутгуудад хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн шаардлага хангасан төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хөдөө аж ахуйн түүхий эдийн гаралтай хүнс экспортлох чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах, орон нутгуудад боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлууд эхлэх нь тодорхой.

Хорь гаруй сум нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогддог. Хэд хэдэн сумд төмөр замын сүлжээнд багтдаг зэрэг дэд бүтэцийн хувьд харьцангуй давуу талтай Төв аймаг өнгөрсөн долоо хоногт Зуунмод хот орчимд бий болж байгаа “Нээлттэй бүс” нутгийн ерөнхий төлөвлөлтийг шийдүүлж,  дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тийм учраас шаардлага хангасан төсөлтэй хувийн хөрөнгө оруулагчдыг урьж байна гэдгээ зарласан байгаа.

Мөн аймгийн эдийн засгийн тулгуур болж ирсэн мал аж ахуй, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийг сэргээж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын тэжээлийн ургамлын тариалалт, үйлдвэрлэл болон мах, сүү, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хатаах, хөлдөөх өндөр технологи бүхий үйлдвэр, агуулахын аж ахуй байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээнэ. Баянжаргалан суман дахь нүүрсний орд газрыг түшиглэн өндөр хүчин чадлын Цахилгаан станц байгуулна гэсэн төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагчдад танилцуулсан байгаа.

Үүний араас бусад аймгууд өөрсдийн боломжид тулгуурласан төсөл, хүлээгдэж байгаа, гүйцэтгэж болох ажил хэрэгч санаачлагаа зарлаад явчих юм бол зэргэлдээ аймгуудтай нэгдэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж хөгжүүлнэ гэсэн Нийслэлийн Засаг даргын санаачлага хурдацтай урагшлах найдварыг төрүүлж байгаа юм.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 13 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 18 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 22 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 39 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 43 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 48 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 1 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 55 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top