x

“Хөгжлийн алтан гурвалжин бодлого” ба “Хөрш зэргэлдээ аймаг”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Энэхүү “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх энэ тэргүүний  зорилт тавьсан байна.

Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна. Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ дээрх асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Ийм нөхцөлд өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан 2 сарын турш идэвхтэй ажилласан” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Улаанбаатар хот, таван аймгийн удирдлагын багаас бүрдсэн ажлын хэсэг 2 сарын хугацаанд идэвхтэй ажилласанаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ тохироод байгааг аймгийн удирдлагууд илтгэл, танилцуулгадаа онцолж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монголын улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал,  Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат,  Орхон аймгийн Засаг дарга  Д.Батлут,  Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар аймаг орон нутгийн хөгжлийн танилцуулга болон “Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа бодлогуудаа танилцууллаа.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Арьс ширний үйлдвэрүүдийг тус аймагт төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр  25 мянган хүний ажлын байрны асуудал яригдахын зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа тэргүүлэгч үйлдвэрүүдийн түүхий эд ч төвөггүй нийлүүлэгдэнэ. Мөн Улаанбаатар хотыг эрүүл хүнсээр хангах ажилд Дархан-Уул аймаг манлайлан оролцох боломж бий” гэдгийг онцоллоо. 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэлэхдээ “Төвийн бүсийн 5 аймаг, Улаанбаатар хотыг төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангах бодлого барина. Мөн ХААИС-ийн зарим салбар сургуулийг Сэлэнгэ аймагт шилжүүлэх, онол практикийг газар дээр нь хослуулах, тээвэр ложистикийн сүлжээг хөгжүүлэх өргөн боломж бий” гэдгийг ч тодотгож байна.

 

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт хот хөгжлийн шинэ бодлого, төлөвлөлт хийж байна. Шинэ хороолол барих, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх,  Эрдэнэт үйлдвэртээ түшиглэсэн  уул уурхайн болон  Шинжлэх ухаан технологийн сургуулиудыг хөгжүүлэх боломжтой” гэж онцоллоо.

“Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг санаачилсан хотын дарга С.Батболдод талархаж байгаагаа илэрхийлж, цаашид хэлэлцэж, шийдвэрлэсэн төсөл хөтөлбөрүүдээ ажил хэрэг болгоход аймаг, орон нутаг төсөв, төлөвлөгөөнөөс эхлэн анхаарна хэмээн аймгийн удирдлагууд хэлсэн юм.

“Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан оролцож, үг хэллээ. Улаанбаатар хотод өнөөдөр тулгамдаж байгаа асуудал их. Өнөө, маргаашаа аргацаасан бодлогоор хотоо хөгжүүлэх биш шинэ хөгжлийн төлөвлөлт гаргах нь нэн чухал байсан.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд санаачлан “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого дэвшүүлж байгааг НИТХ бүхий л талаар дэмжин ажиллана. Нийслэл хотын хөгжлийн амин чухал асуудал болсон төвлөрөл, түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, шинэ төлөвлөлтийг оновчтой хэрэгжүүлэхэд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Аливаа ажлыг эхлүүлж, зориглон хийхэд бэлтгэл ажил маш чухал. Төвийн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, оновчтой зохион байгуулалт, төлөвлөлт хийхэд Дархан, Эрдэнэт хот болон төмөр замын дагуух бүс нутгуудын харилцаа, хамтын ажиллагаа чухал юм. Монгол улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар олон жил ярьж, бичиж, хуульчилж ирлээ. Хэрэгжсэн нь чин үнэндээ алга байна. Харин бидний хувьд “Хувьсгалын тохироо бүрдлээ” гэдэгчилэн хамтын ажиллагаагаа тэлэх, харилцан оновчтой, хүнээ дээдэлсэн, төрийн үйлчилгээг хүргэсэн, байгаль экологио хамгаалсан, төвлөрлийг сааруулсан бодлого хэрэгжүүлэх цаг нь иржээ. Энэ бол түүхэн өдөр. Хэдэн дарга нар цуглаад нэг асуудлын талаар хий дэмий яриад гараагүй.  2 сарын турш ажлын хэсэг ажиллаж, харилцан зөвшилцөж, хамтын ажиллагааны гараагаа эхлүүллээ. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого Монгол улсад үлгэр жишээ бүсчилсэн хөгжлийн бодлого байх болно гэдэгт санаачлагчийн хувьд би итгэлтэй байна гэсэн юм.

“Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа аймгууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хэрэгжилтийг хангахад нийслэл, аймгуудын Тамгын газар анхааран ажиллах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол (103.26.192.190)
    Хахааха естой хех инээд хурчихлээ. Хотоо яая гэж байж юун гурвалжин. Монголчууд ийм сэтгэлгээ даанч нэг байхгуйдээ. Монгол биш аятай бултрэх юм Алтан гурвалжин гэж хаанаас гаралтай нэр гэдгээ ч мэдэхгуй энэ бол ердее л балайрал гэж шууд хэлий
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 12 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 16 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 20 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 37 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 41 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 46 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 59 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 53 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top