x

Чингисийн удмынханд архи зохихгүй

Ямар үндэстэн, ард түмэнд архи зохидоггүй вэ? Хойд зүгийн уугуул иргэд болох якут, чукча, Америкийн индианууд архинд амархан ордог гэдэг талаар хүмүүс сонсож, номноос уншиж байсан байх. Тэд архи дарс ганц балгаад л согтдог, эсвэл архичин болохдоо хялбар байдаг гэнэ. Яагаад тэр вэ?


Чингисийн ген
Үүнд “Чингис хааны ген” нөлөөлдөг гэнэ. Спирт хүний биенд ороод ацетальдегид буюу цууны хүчил болон хувирдаг. Монголоид (Mongoloid race) монгол төрхтөн ард түмний биенд ацетальдегидыг задлагч фермент болох ацетальдегиддегидрогеназ маш бага байдаг гэнэ. Тиймээс якут, чукча, монголчуудын бие махбодь ацетальдегид маш хурдан бөөгнөрдөг онцлогтой. Спиртийг ацетальдегид болон хувирахад тодорхой ген нөлөөлдөг. Энэ генийг Чингисийн ген гэж зарим оронд нэрлэдэг байна.

Чингисийн ген нь архи даах чадварыг бууруулж, биенд нөлөөлөх хорыг нэмэгдүүлдэг бөгөөд ийм ген япон, хятадуудад хамгийн их тохиолддог. Якут, араб, еврейчүүдийн 3 хүний нэг, Орост 10 хүний нэгд ийм ген бий. Гэхдээ энэ ген архичин болгодог гэсэн үг биш согтууруулах ундааг хүний бие хэрхэн хүлээж авахад нөлөөлдөг. Өнгөрсөн зууны 70-80-аад онд эрдэмтэд монгол төрхтөн ард түмний элэг спиртийг ацетальдегид болгохдоо европчуудаас 30-100 дахин хурдан байдгийг тогтоосон юм. Гэхдээ энэ хорт бодис задрахдаа харин европчуудаас маш удаан байжээ.


 

Архины амт “мэдэхгүй”
Эртний түүхийг сөхөн харваас Грек, Итали, Кавказад дарсыг хэдэн мянган жил исгэн, ууж хэрэглэж ирсэн уламжлалтай. Тиймээс цаг хугацааг дагаад тэдний биед архи даах ген үүсэн бий болсон байна. Энэ чадвар нь үе дамжин өвлөгддөг болсон тул өмнө зүгийн ард түмэн маш их уусан ч огт согтуу харагддаггүй төдийгүй тэдний дунд архичин ховор. Хойд хөршийн хувьд дарсны аж ахуй огт хөгжөөгүй.

Согтууруулах ундааг гадаад орноос авдаг, эсвэл өөрсдөө бараашгаа исгэдэг байлаа. Баяр ёслолоор юм уу, ямар нэг тэмдэглэлт үед ууцгаана. Энэ уламжлал нь одоо ч хадгалагдан үлдсэн. Оросуудын архи даах ген олон зуун жилийн уламжлалгүй, сул тул архидан согтуурах магадлал өндөр. Хойд зүгийн якут, чукча, монголчууд бол оросуудтай танилцахаас өмнө архи ууж үзээгүй байлаа. Хүйтэн сэрүүн газар тул дарс хийх усан үзэм ургахгүй, нэрмэл архи хийдэг ч градус багатай.

Тийм болохоор монгол төрхт ард түмэнд архи даах чадвар угаасаа байдаггүй. Ийм хүн архи уугаад шартлаа гэхэд яах вэ? Нэг хэсэг нь дахиж хэзээ ч уухгүй бол нөгөө хэсэг нь улам л уух гээд байдаг болчихдог аж. Оросууд тэдний энэ сул талыг ажиглаад архиар хуурч эхэлсэн байдаг. Сибирьт шил архи хатуу валют болон хувирч, архиар ашигт малтмал, ангийн үс юу дуртайгаа авч байв.

“Согтоогч ус” авахын тулд тэд газар нутгаа ч хайрлаагүй. Яг л Америкийн индианууд шиг. Якут, монгол, буриадууд 200 гаруй жил архи ууж байгаа ч архи даах ген тэдний биенд сууж амжаагүй л байна. ОХУ-ын ард түмэн дунд Якут архаг архичдын тоогоор нэгт ордог. Тэднийг архинаас гаргаж, эмчлэх ямар ч боломжгүй байдаг байна. Улс үндэстэн сөнөн мөхөх аюулд учирсан тул Сахагийн Засгийн газраас 2013 онд архи зарахыг хориглох хууль хүртэл гаргаж байлаа.

Эх сурвалж: UB.LIFE

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 10 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 15 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 19 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 36 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 40 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 44 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 58 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 52 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top