x

“Эх оронч”-ийн баггүй төрх буюу Л.Гүндалай

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай Ард түмний намын дарга байхдаа “Зайсангийн газрыг оршин суугчдад нь өгнө” гэж баахан бужигнуулсан. Дараа нь УИХ-ын сонгуулиар намынхаа нэрийг “Ард түмнээ хайрлая” болгож өөрчлөөд Эрдэнэт оччихсон тэр хавьдаа л “Их тэнгэр” гэгддэг Баян-Өндөр уулын өвөрт бас газар өгнө хэмээн бужигнуулж тэр нь бүтэлгүйтээд хөөгдөж буцсан билээ. Л.Гүндалайг уулын энгэрт гэр бариад сууснаас хойш дөрөв хоногийн дотор Эрдэнэтчүүд тэнд 130 гэр, 140 гаруй майхан барьсан байдаг. “Чадалтай нь надтай нийлээд тэмц. Чадахгүй нь чацга царайлаад гэртээ харьцгаа”гэдэг алдарт үгээ мань “эх оронч” тэгэхэд хэлсэн. Гэвч “Ард түмнээ хайрлая” намыг байгуулах шалтгаан болсон цорын ганц “ард түмэн” Л.Гүндалай өөрөө байсныг хэн мэдлээ. Сүүлийн хоёр ч сонгуулиар шороо манаргасан Л.Гүндалай сайд өнгөрсөн арав гаруй жил Зайсангийн газартай л байлдсан байна.

Мань гишүүн анх 2004 онд УИХ-ын гишүүн байхдаа (мань хүний ид мандаж явсан үе л дээ) Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд 7,5 га газрыг аялал жуулчлалын зориулалттай ашиглахаар тусгай зөвшөөрөл авсан байна. Түүнийгээ өөрийн төрсөн эгчийн дүү О.Одсүрэнгийн нэр дээр шилжүүлж, таван га-г аялал жуулчлалын зориулалтаар зарж борлуулаад, үлдсэн 2,5 га нь дээр нь “Бизнесийн үйл ажиллагаа явуулна” хэмээн оршин суугчдыг нь хөөсөн хэрэг 2014 онд мандаж, хэвлэлүүдээр шуугиж байв. Зөвшөөрөлтэй талбайд нь орсон айлуудын газрыг нь худалдаж аваад, үлдсэнийг хөөж эхэлсэн тухай хашааны газраа Л.Гүндалайд зарахаас татгалзсан айл өрхүүд хэвлэлийнхэнд хандсан байв.  

Гэвч энэ жил мань гишүүнтэй холбоотой дахин нэг маргаан дэгдлээ. Зайсан толгойн зүүн энгэрт нийт таван га газарт хашаа хатгаж зөвшөөрөлгүйгээр газар ухаж эхэлсэн тухай оршин суугчид мэдээллээ. БОАЖ-ын сайдын 2018 оны ... тоот тушаалаар Богд ууланд аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах эрх авсан 28 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, баригдсан хашаа, объектуудыг буулгах шийдвэрийг энэ оны хоёрдугаар сард гаргасан байна. Харин манай Л.Гүндалай “зөвшөөрөл олгохгүй” гэсэн газар зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн нь хэнтэй холбоотой байж болох вэ?

Одоогоос сар гаруйн өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний бямба гаригт уг газар дээр газар шорооны ажил эхлүүлэхэд нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар очиж ажлыг зогсоосон байна. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдээр дахин ажлаа эхлүүлсэн тухай 11-р хорооны оршин суугчид мэдээлэв. Ихэвчлэн амралтын өдрүүдэд, шөнө дөлөөр ажлаа явуулдаг гэнэ. Хорооны иргэдийн зүгээс эсэргүүцэл гомдол гаргахад “Зөвшөөрөлтэй газар дээрээ юу хийх нь миний дур” хэмээн загнадаг боловч тэдэнд үзүүлсэн газрын зөвшөөрөл, кадастрын зураг зэрэг нь огт өөр газрын зураг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл огт олгогдоогүй гэсэн үг.

Саяхан УИХ дээр Зайсангийн орчмын газар нэгэнт суурьшлын бүс болсон тул улсын тусгай хамгаалалтаас гаргах асуудал хөндөгдөж, ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч Л.Гүндалай гишүүний барилга барих гээд байгаа газар нь нэгүгээрт Туул голын эрэг рүү түрж орсон, нийслэлчүүдийн цэвэр усны сантай хил залгаж байх тул Мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл олгохыг татгалзсан газар юм байна. Хоёрдугаарт, ухсан газрын цаад зах нь одоо ашиглагдаж байгаа орон сууцны суурийг эвдэх, хөрсний нуралт үүсгэх аюултай байгаа учраас оршин суугчид тэтглээ эсэргүүцэж байгаа аж.

Хамгаалалтын захиргааныхны хэлж буйгаар Богд ууланд үйл ажиллагаа явуулдаг 2147 аж ахуй нэгж байдаг гэнэ. Тэдний олонхи нь ийм маягаар тусгай хамгаалалттай газарт эзэн суудаг бололтой. Бидний оройдоо залах дуртай олон “эх оронч”-ийн зөвхөн нэгнийх нь багаа хуулсан дүр ийм л байна. Бусад нь биш юм гэхэд төр түшилцэж, төрийн сайд байсан хүн арай ингэтлээ дордож, хулгайч, дээрэмчин шиг аашилж болохгүй л юмсан. Ядарлаа гэх үү, задарсан болох уу?

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Irgen bn (103.26.193.178)
    Gundalai ugaasaa l luivar hin deeremchin hun..Ene hund eh oron baitugai hun hoorondiin haritsaa ch medehgui yos surtahuun n shaldaa uusan hun sh dee. Manai ard tumen bolovsrolgui iim l humuusiig songood baidag. Ard tumen n yamar tuvshind hursniig haruulj baigaa.!
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Угаасаа ийм цайрчихсан луйварчин байсан гэдгийг одоо мэдэж байгаа юм шиг балайраад байгаарай
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 10 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 15 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 19 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 36 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 40 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 44 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 58 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 52 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top