x

“Чингис хаан” музейн эрдэмтдийн зөвлөл хуралдав

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил эхлээд удаагүй байна. Уг музей байгуулахтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан юм.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээр ахлуулсан тус Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр хуралдаж  ажлын хэсгийн танилцуулгыг сонсч, “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж баталлаа.

Үүний дараа БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Соёл урлагийн газар, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн түүх угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музейн төлөөлөл багтсан  ажлын хэсгийнхэн төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлаа танилцуулсан юм.

Одоогоор  “Чингис хаан” музей нь нийт 15 танхимтай байхаар төлөвлөгджээ. Өнөөдрийн хувьд зөвхөн  3-4, 5-6 дугаар давхруудын дэглэлтийг танилцууллаа. Ажлын хэсгийн танилцуулгаар бол музейн 3-4 дүгээр давхарт Эртний улсуудын танхимын үзүүллэг төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр давхарт Хүннү гүрэнтэй холбогдох үзмэрийг төлөвлөсөн юм байна. Харин 5-6 дугаар давхаруудад Эзэнт гүрний түүхтэй холбоотой дэглэлт хийхээр төлөвлөжээ.  

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд “Чингис хаан” музей нь Үндэсний түүхийн музейгээс ялгарах онцлог нь юу байх. “Чингис хаан” гэсэн нэрээ бүх үзмэртэйгээ холбож ажиллахыг ажлын хэсгийнхэнд анхааруулж энэ чиглэлээр зөвлөмж гаргаж өгөхөөр тогтлоо.     

Мэдээллийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч Д.Рэгдэл “Өнөөдрийн бидний уулзалт “Чингис хаан” музейн гол дэглэлтийг  юун дээр  зангидаж явах тухай байлаа. Хүн бүр саналаа хэллээ. Жишээ нь, А.Цанжид гишүүн “Монголын түүх дээр зангидаад явья” гэж байна.  Бид энэ саналаа нэгтгэж зөвлөмж хүргүүлнэ.  Үүний өмнө бид Ерөнхий сайдтай уулзахад “Чингис хаан” музей  нь монголын төрт ёсны түүхийн музей байх юм шүү. Төрт ёсны түүхээ үзээд монгол хүн бахархаж байх ёстой гэж хэлсэн.

Тиймээс бид төрт ёсны түүхээр ч юм уу, ер нь монголын түүхээр дамжуулаад дэлхийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд монголчууд маань ямар хувь нэмэр оруулсан юм. Ийм сайн жишээ дэлхийд олон байгаа. Үүнийг л “Чингис хаан” музейн гол чиг шугам болгож авч явах учиртайг тодорхойлж өгье. Тэр жишээг музейн бүтээн байгуулалтын бүхий л ажилд анхаарах нь зөв байх. Зөвлөлийн гишүүдээс гарсан бас нэг чухал санал бол Чингис хаан гэдэг нэрээ үзмэрийн сан бүрдүүлэхдээ онцгой анхаарахыг хэлж байна. Чингис хааны өөрийн эдэлж хэрэглэж байсан зүйл хэдийгээр ховорч гадаадаас хуулбарлах, шинээр бүтээн байгуулах үзүүлэлт, дэглэлтдээ маш сайн холбогдуулж өгөх хэрэгтэй. 

“Чингис хаан” музейн барилга бол том биш, зай талбай багатай. Тиймээс  орчин үеийн технологи ашиглаж таарна. Виртуаль байдлаар 3D, 5D хэмжээгээр тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэх, 5 хэлээр тайлбараа хэлдэг байх зэрэг нь хүнд  асуудал биш байх.

Гэхдээ бие даан хийхэд амаргүй байж мэднэ. Тиймээс  гадаадын энэ чиглэлийн томоохон  мэргэжилтэн урьж  ажиллуулах саналыг манай ажлын хэсгийнхэн ярилцаарай” гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 6 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 17 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 26 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 29 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 34 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 12 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top