x

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх хэлэлцээрт манай орон нэгдлээ

БНХАУ-ын Онцгой байдлын яам, Сычуан мужийн Ардын Засгийн газар болон БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагаас хамтран Чэнду хотноо зохион байгуулж буй ‘Вэнчуаны Газар хөдлөлтийн 10 жилд зориулсан Хүндэтгэлийн хурал’-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Хурлын үеэр БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, Газар хөдлөлтийн агентлагийн дарга Др. Жэн ГуоГуан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Др, Профессор Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ирэх 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд Др. Жэн ГуоГуан оролцож, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн гарын үсэг зурах, хурлаас батлагдан гарах “Улаанбаатарын тунхаг” баримт бичигт БНХАУ-ын холбогдох байгууллагууд газар хөдлөлтийн болон байгалийн гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэн ажилладаг талаар танилцуулж, өөрсдийн саналыг тусгуулах талаар ярилцан тохиролцлоо.

Мөн БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлттэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх механизмыг бий болгож, хамтран ажиллах талаар Монгол Улс дэмжин оролцохоо илэрхийлэн, хэлэлцээрт хүрсэн баримт бичигт гарын үсэг зурав.

Тус хэлэлцээрт манай улсаас гадна Армени, БНХАУ, Этиоп, БНСУ, Мьянмар, Непал, ОХУ, Сингапур зэрэг улсуудаас гадна Азийн Газар хөдлөлт судлах хороо болон Африкийн Газар хөдлөлт судлах хороо нэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 1 цаг 22 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 1 цаг 31 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 1 цаг 38 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 1 цаг 44 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 1 цаг 48 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 3 цаг 47 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 5 цаг 28 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 5 цаг 36 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 5 цаг 42 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 5 цаг 47 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 5 цаг 51 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 5 цаг 53 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цаг 28 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 6 цаг 34 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 6 цаг 43 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 6 цаг 47 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 6 цаг 52 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 7 цаг 5 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 11 цаг 44 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты...
Top