x

Бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө

Энэ долоо хоногийн замын хөдөлгөөний болон нийт осол, хэргийн нөхцөл байдлыг Замын цагдаагийн албанаас танилцууллаа.

2018.05.14-17-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1,135 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 768 дуудлага бүртгэгдсэнээс ослын улмаас нийслэлд 51 хүн гэмтэж бэртжээ. Үүний 10 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн 7 нь ганцаараа явж байсан бол 3 нь эцэг, эхийн хамт явж байсан. 

Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирчээ. Тухайлбал Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг “Долоон уул” гэх газар Улаанбаатараас Дундговь явах замын 65 км-ээс хойш 200 метрт асфальтан замд T.Land Cruiser-100 Э жолоочтой автомашин онхолдож зорчигч Э нь /45 нас.эр/ нас барсан хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 

Алба хаагчдаас гудамж замд хяналт шалгалт хийж ажиллахдаа хулгайн эд зүйл тээвэрлэж явсан хэргийг мөн гэмт хэрэгт сэрдэгдсэн 8 этгээдийг илрүүлэн харъяа Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө. 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын дуудлага 1.9 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10 хувиар тус тус буурсан бол гэмтсэн хүний тоо 34,2 хувиар, хүүхэд өртсөн осол 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Урин дулааны цаг, төгсөлтийн баяр, сургууль, цэцэрлэгийн амралт давхцаж байгаа энэ үед бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол бүртгэгдсээр байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осолд 218 хүүхэд өртөж, 2 хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүнд байдлаар гэмтжээ.

Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 12 хүртэл насны хүүхдийн 40.0  хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 50.0 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 10.0 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан байна. 

Бага насны хүүхэд нь гараас мултарч гүйх буюу гэрэл зөрчөөд явчихдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Эцэг эхтэйгээ хамт явж байхад хийсэн үйлдэл бүхэн нь зөвшөөрөгдөх мэт, хэрэв тухайн үед юу ч тохиолдоогүй бол дахин тэр замаар явахад бүх зүйл тийм л байх юм шиг бодох төдийгүй аав, ээжүүдийн хийсэн үйлдлийг ямагт зөв гэж үзэж, хүүхэд дахин давтах нь элбэг байдаг.

Иймд эцэг эх, жолооч та бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжрууулж,  замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 12 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 16 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 20 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 37 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 41 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 46 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 59 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 53 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top