x

Сэрэмжлүүлэг: Авто тээврийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх нь нэмэгджээ

Сүүлийн үед хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг луйвардан авах, банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд гарах болжээ. 

Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд том оврын хүнд даацын тээврийн хэрэгслүүд, чиргүүлийн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар үйлдэн шилжүүлэн авах гэмт хэргүүд гарчээ. Дээрх хууль бус үйлдлүүдийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хуурамч бичиг баримт ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэх оролдлогыг таслан зогсоох, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг “хуулбар үнэн” гэж нотариатын байгууллагаар баталгаажуулж, тээврийн хэрэгслийг шилжүүлэх тухай албан бичгийн хамт ирүүлэх шаардлагыг тавьж буй юм. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг хийж эхэлсэн бөгөөд банкнуудтай хамтран албан бичгийг QR кодтой болгон нууцлалыг өндөржүүлэх, хуруунны хээгээр тухайн иргэний мэдээллийг авдаг болох, албан бичгийг цахим шуудангаар авдаг болох зэрэг ажлуудыг эхлүүлээд байгаа талаар тус үйлдвэрийн газраас мэдээллээ.

Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос тодруулахад “Гэмт этгээдүүд өмчлөгчийн нэрийг сольж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ААН байгууллагын албан маягт, гарын үсэг, тамга тэмдэг зэргийг хуурамчаар үйлдэн, залилан хийсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Ах дүү нар нэгнийхээ өмнөөс иргэний үнэмлэхийг нь ашиглан төрсөн ах, эгчийгээ луйвардан, тээврийн хэрэгслийг нь зарж үрэх явдал ч байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн, банк, ББСБ болон ХЗХ-нд барьцаанд тавих барьцаанаас суллах, том оврын ачааны машинуудыг ААН байгууллагуудын хуурамч албан бичиг тамга тэмдэг, гарын үсэг үйлдэж, өөр байгууллага иргэнд шилжүүлүүлэх хэрэг зөрчил гарсан. Мөн хуурамч албан бичиг тамга тэмдэг гарын үсэг бүрдүүлэн, гэрчилгээ нөхөж авах улмаар тэр гэрчилгээг бусдад дамжуулан хилээр тээвэр хийх, гаалийн татвар төлөхгүйгээр ачааны тээврийн хэрэгсэл оруулж ирэх зэрэг үйлдлүүд гардаг тул иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд тээврийн хэрэгсэл худалдан авах, барьцаалан зээл олгогчид дээрх хууль бус үйлдэлд холбогдохоос сэрэмжлүүлж байна” гэлээ.

Иймд иргэд, хуулийн этгээдүүд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн тээврийн хэрэгслийн шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 12 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 16 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 20 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 38 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 41 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 46 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 59 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 53 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top