x

Төмөр замын дэр мод ялзарч муудсанаас осол болжээ

Төмөр замын дэр мод муудаж ялзарсны улмаас вагон замаасаа гарсан талаар УБТЗ-аас мэдээллээ. Ослын газар “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй ажлын комисс, Улаанбаатар төмөр замын сэргээн босгох анги урд шөнө ажиллаж хөдөлгөөнийг хэвийн болгожээ.

Ослын талаар тодруулбал, ОХУ, БНХАУ хооронд экспортын үр тариа тээвэрлэж явсан ачааны галт тэргийг 'Дархан-1' өртөөний замаар хүлээн авч байх явцад гадаад паркийн найман вагон замаас гарчээ.

Ослын улмаас нэг вагоны ачиж явсан үр тариа асгарснаас гадна нэг вагон хажуулдаж, зургаан вагон босоогоороо байдалтай замаас гарсан байна. Уг ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй гэлээ. 

2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосны улмаас дэр модыг солих ажил олон жил удааширсан байна. Ингээд хөөцөлдсөний эцэст 2016 онд хоригийг цуцлуулж хугацаа дууссан дэр модыг сольж эхэлсэн байна. Гэвч өнгөрсөн 4-5 жилд дэр мод солих бололцоогоо алдсан бөгөөд өнөөдөр ойролцоогоор 300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай байгаа аж. 

УБТЗ жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж сольдог байсан бөгөөд үүний 100 орчим мянгыг 330 гаруй ажилчинтай дэр мод боловсруулах үйлдвэр гүйцэтгэж байсныг зогсоосны улмаас 270 гаруй хүн ажилгүй болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж эхэлсэн байна.

Мөн дэр мод боловсруулах үйлдвэр нь жилдээ 500-600 мянган суулгац мод үржүүлэн ойд тарьж ургуулдаг байсан ажил ч зогсоход хүрч, нэг мод огтолсон бол 10 мод суулгадаг төмөр замчдын уриа алдагдахад хүрчээ. УБТЗ замаа бетон дэрээр солих ажлыг эрчимтэй хийж байгаа ч манай улсын эдийн засгийн бололцоо, эрс тэс уур амьсгал, газар орны нөхцөлөөс шалтгаалж модон дэрээр солих шаардлагатай байдаг байна.

Эх сурвалж: УБТЗ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.57.94.227)
    TRASAA ALDCHIHSAN ZAM DEER OSOL GARNA JISHEE N SAINSHANDAAS ANH TRASAA ALDCHIHSAN GEJ YARDAG
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.227)
    UBTZ OSOL GARAHAAR HUNEE HALAAD TANIL TALAA AJILD AVDAG BOLOHOOR OSOLIIG NEMEGDUULNE
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.227)
    yalzarsan der modnoos boloogui tiim archaagui bish budgaar temlegledeg yum chin arai ch osol
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.227)
    YALZARSAN DEREES BOLSON BOL UBTZ ARCHAAGUI GESEN UG
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.25.227)
    uulzvaruudad modon der hereg
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.25.227)
    VAGONIIG N MONGOLCHUUD ZASCHIHNA ORSOD ORGUI
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.25.227)
    TUMUR BETON DERIIG HORIGLOSON BAIHAD MODON DEREER SOLIJ BAIHGUI ARCHAAGUIM
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 9 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 14 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 18 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 35 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 39 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 44 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 57 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 51 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top