x

Унгар улсад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын АНХААРАЛД!

Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Дипломат академи, тэтгэлэгт хөтөлбөрийн асуудал хариуцсан ТНБД Оршолёо Пачай-Томашич тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан гадаадын иргэдэд зориулж мэдээлэл гаргасныг БСШУСЯ-наас бэлтгэн хүргэж байна. 

Үүнд:

Шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэлхий даяар хурдацтай тархаж буйтай холбогдуулан Унгар улсад 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн онц байдал зарлаад байна. Тархалтыг бууруулах хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй, мөн олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна. Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр гэр орон, нутаг руугаа буцах нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай. Нутаг буцах нь тухайн оюутны эрх учраас аливаа хориг тавихгүй боловч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд нутаг буцсан тохиолдолд Унгар улсад буцаж ирж, тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болно.

Гадаад оюутан халдвар авсан тохиолдолд Унгар Улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн болон холбогдох бусад хууль тогтоомж, хүний эрхийг дээдлэх зарчмын дагуу гадаад улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагад мэдээлэл өгөхөөс татгалзана. Харин тухайн иргэн өөрөө зөвшөөрвөл түүний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад өгч болох юм байна.

Халдварын тархалт, нөхцөл байдал удаан үргэлжлэхэд хүрвэл 2020 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудын асуудалд боловсролын байгууллагууд онцгой анхаарал хандуулж байгаа. Төгсөлт болон шалгалтуудыг хэрхэн зохицуулах талаар сургууль тус бүртэй ярилцсаны үндсэн дээр шийдвэр гаргах болно. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн журмын дагуу оюутнууд тэтгэлгээ сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой ба энэ нь докторын зэрэг хамгаалах оюутнуудад хамаарахгүй болно.

Ирэх хичээлийн шинэ жилд элсэн суралцах гадаад оюутнуудын элсэлтийн шалгалт хэвийн явагдана гэдгийг их, дээд сургуулиуд мэдээлсэн. Их, дээд сургуулиудтай холбогдож, элсэлтийн шалгалтын асуудлаар мөн үргэлжлүүлэн ярилцах болно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд төлөвлөсөн хуваарийн дагуу өөрийн улсаас Унгар улсад хүрэлцэн ирэх хэдий ч одоогийн нөхцөл байдал, виз болон визтэй холбоотой бусад асуудал, Унгар улсад ирэх зэрэг гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас тодорхой хэмжээний өөрчлөлт орж болзошгүй юм.

Нутаг буцалгүй Унгар улсад үлдэж буй оюутнуудын хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу орон байр, амьдрах зардал, эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн бусад үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх болно.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Унгар улсаас гарч явах тохиолдолд өөрийн сургуульдаа мэдэгдэх шаардлагатай. Гадаадад 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол Унгар улсад буцаж ирэх хүртэлх хугацаанд оюутны байр болон бусад эрхээ эдлэхгүй. Энэ нь тэтгэлгийг цуцалж байгаа хэрэг биш. Унгарын дээд боловсролын тухай хуулийн 45 (2) дугаар зүйлд заасны дагуу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд чөлөө авах боломжтой бөгөөд чөлөөтэй байх хугацаанд аливаа тэтгэлэг авах эрхгүй болно.

2019-2020 оны хичээлийн жилд суралцаж буй оюутнуудын хичээл, сургалтыг цахимаар явуулж байгаа ба зайны сургалт буюу цахим сургалт, хөтөлбөрийн хэрэгжилт, зохицуулалтыг тухайн их, дээд сургууль нь хариуцаж буй.

Онц байдал болон хорио цээрийн үед цөөн тооны нислэг Унгар улсаас үйлдэгдэж байгаа. Унгар улстай хил залгаа орнууд онц байдал зарлаж, хилийн хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээвэр (автомашин, галт тэрэг, автобус)-ийн үйлчилгээ хязгаарлагдмал байгаа төдийгүй хил залгаа орнуудад нэвтрэх боломжгүй болоод байна. Аливаа улсын Засгийн газар, ЭСЯ нь Унгар Улсад суралцаж буй оюутан, иргэдээ нутаг буцаах арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд шаардлагатай мэдээллээр хангаж, хамтран ажиллах болно.

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 7 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 19 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 27 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 31 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 35 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 39 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 14 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top