x

Чили улс “Би онлайнаар суралцаж байна” платформыг үүсгэн, сургалтын баазыг бий болгожээ

Чилийн БНУ-ын Боловсролын сайд Раул Фигероа коронавирусийн тархалтын үед үүссэн нөхцөл байдалд хүүхэд, залуучуудын суралцах эрхийг хэрхэн хангаж байгаа талаар болон танхимын сургалтын үйл ажиллагааг буцааж нээхэд ямар бэлтгэл ажил хийж байгаа талаар ярилцлага өгчээ.

Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ЮНЕСКО-гийн цахим хуудаст байршуулсан байна. 

Тус улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сард хааснаас хойш “Би онлайнаар суралцаж байна” нэртэй платформыг үүсгэн ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдад зориулсан сургалтын баазыг бий болгосон байна.

Мөн сурагчдад тасралтгүй суралцах боломжийг олгох зорилгоор Чилийн үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллаж, хүүхэд, залуучуудад үнэгүй интернет ашиглах боломжийг олгожээ. Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд 10000 гаруй номын фондтой тоон номын сангаар үнэгүй үйлчлүүлэх боломжийг олгожээ.

Түүнчлэн Чилийн Боловсролын яам нь боловсролын байгууллагуудад хичээлийн бэлтгэлийг хангах, сургалтын процессыг хянахад техникийн дэмжлэг үзүүлэх зорилгоор "Google" болон Чилийн сантай хамтран "G Suite for Education", "Google Classroom" системийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Эдгээр систем нь багш нарт хичээлээ бэлтгэх, сурагчдын гэрийн даалгаврыг хянах, сурагчидтайгаа шууд харилцахад дэмжлэг болж байгаа аж.

Интернет болон орчин үеийн технологи ашиглах боломжгүй сурагчдад “Би гэртээ суралцаж байна” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж байгаа юм байна. Хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн 3700 сургуулиудад хэвлэмэл сургалтын материалыг хүргүүлсэн байна.

Танхимын сургалтын үйл ажиллагааг буцаан нээхэд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах нь чухал гэдгийг Чилийн Боловсролын сайд онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 5 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 17 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 25 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 29 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 33 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 12 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top