x

БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажил эхэллээ

БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын ажил Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр эхэллээ.

Барилгын ажлыг эхлүүлэх нээлтэд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцож, гүйцэтгэгч компанийн барилгачдад амжилт хүсэв.

Хүн амын төвлөрөл ихтэй тус дүүргийн 26 дугаар хороонд “Монгол тэмүүлэл” сургуулиас гадна хорооны хүүхдүүдийг хамран сургах 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн суудал бүхий шинэ барилгын ажил өнгөрсөн онд эхэлсэн. Мөн эдгээр сургуулийн дэргэд 320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барих бөгөөд гүйцэтгэгч нь шалгараад байна.

“Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажлыг “Батс Өргөө” компани гүйцэтгэх бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд шинэ сургуулийг ашиглалтад оруулах юм. Тус компани 2019 онд нэг ээлжиндээ 1500 хүүхдийн суудалтай 21 дүгээр сургуулийн шинэ барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байв.

БСШУСЯ 2020 онд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийг ашиглалтад оруулах бөгөөд тэдний 15 нь гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд барих томоохон сургуулиудын нэг нь 640 хүүхдийн суудал бүхий “Монгол тэмүүлэл” юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? 3 цаг 30 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 3 цаг 46 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо 3 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй 4 цаг 1 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 4 цаг 6 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна 4 цаг 14 мин Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар ирсэн 4 цаг 27 мин Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр 18 цаг 00 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог Өчигдөр 17 цаг 25 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав Өчигдөр 17 цаг 00 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Өчигдөр 16 цаг 58 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ Өчигдөр 16 цаг 44 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Өчигдөр 16 цаг 35 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ Өчигдөр 16 цаг 31 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав Өчигдөр 16 цаг 25 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ Өчигдөр 16 цаг 19 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр 16 цаг 14 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ Өчигдөр 16 цаг 07 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Өчигдөр 15 цаг 41 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна Өчигдөр 15 цаг 32 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top