x

БНСУ-д ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг цахимаар хийхээр болжээ

БНСУ-д ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг цахимаар хийх болсон бол Япон улсад сурагчдын хөл хориог үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ талаар БСШУС-ын яамнаас мэдээлж байна. 

БНСУ

Тус улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болсон байна. Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.

11 дүгээр сард зохион байгуулагдах байсан элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хоёр долоо хоногоор хойшлуулж, 12 дугаар сарын 3-ны өдөр хийхээр товложээ.

Япон

2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Япон Улсад коронавируст халдвар (COVID-19)-ын 2229 тохиолдол бүртгэгдсэн байна.

Токио хотод коронавируст халдвар (COVID-19) авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Токио хотын Боловсролын зөвлөлөөс хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулахаар төлөвлөж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.

2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Шинзо Абэ бүх бага, дунд, ахлах болон тусгай хэрэгцээт сургуулиудыг 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хаахыг уриалсан.

Үүний дагуу Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 47 мужийн Боловсролын зөвлөлүүдэд сургуулиудыг 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хаврын амралтын төгсгөл (ихэвчлэн 4 дүгээр сарын эхээр дуусдаг) хүртэл хаах эсэх, хэр удаан хугацаагаар хаах талаар шийдвэр гаргах эрхийг олгосон байна.

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы агаарын тээврийн компаниуд түлшний нэмэгдэл хураамжаа өсгөнө 57 мин Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлэл өглөө 1 цаг 1 мин Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ 1 цаг 2 мин "Apple" компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна 1 цаг 3 мин Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж 2 цаг 45 мин Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо 2 цаг 50 мин Улаанбаатар хотод үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах төсөл хэрэгжинэ 2 цаг 51 мин Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц танилцууллаа 2 цаг 59 мин Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн шонгуудыг угааж, засварлаж байна 3 цаг 2 мин Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэнд ял оноолоо 3 цаг 4 мин Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авчээ 5 цаг 34 мин Ираны эсрэг цэргийн ажиллагааг 2-3 долоо хоногийн дотор дуусгах боломжтой гэв 5 цаг 37 мин Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжсэн Усны Компакт гэрээний төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 5 цаг 38 мин Парис хотноо COP17 бага хурлын бэлтгэл ажлыг танилцуулах уулзалт боллоо 5 цаг 38 мин Загасны үржлийн үе эхэлж, агнахыг хориглолоо 5 цаг 41 мин Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны хуваарь гарлаа 5 цаг 42 мин Математикийн улсын олимпиад Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна 5 цаг 44 мин "Алтан цом"-ын долоодугаар тойргийн сүүлийн барилдаанууд Баасан гарагт болно 5 цаг 45 мин Крымийн дээгүүр Ан-26 онгоц осолдож, 29 хүн амиа алдлаа 7 цаг 54 мин Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт дунджаар 58.1 хувьтай биелжээ 7 цаг 57 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал та... Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөл... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсэ... Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ
Top