x

“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо

‎Дэлхий даяар жил бүрийн тавдугаар дугаар сарын 17-ны өдрийг “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран ‎“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөн гүүр, Номун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож байна.

Өдөрлөгийн үеэр иргэдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, үзлэг оношилгоо хийх, зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин өндөр үзэх зэрэг олон талын үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж буй бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9.4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгоод байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан” болон бусад талууд хамтран хэрэгжүүлж байна. Мөн тус хөтөлбөр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан юм. 

Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх юм байна.

Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн үеэр төслийн хүрээнд анхдагч загвар Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусдыгаа манлайлж, сайн ажилласан зарим ӨЭМТ-ийг шагнаж урамшуулсан. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-үүдийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангах ажлын хүрээнд өнөөдөр төлөөлөл болгож Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-д уг багаж хэрэгслийг гардуулан өглөө нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 10 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 15 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 19 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 36 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 40 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 44 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 58 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 52 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top