x

Нийт нутгийн 0,5 хувьд тариалангийн бүс нутаг тогтоолоо

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар 7 аймгийн 60 сумын 113 багт газар тариалангйин бүс нутаг тогтоолоо. Улсын хэмжээн дэх 1 сая 50 мянган га тариалангийн талбайн 700 мянган га нь юм. Тодруулвал нийт нутгийн 0,5 хувийг эзэлж байна. Тариалангийн бүс тогтоосноор малчид тариаланчдын хооронд  сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үүсээд байгаа бэлчээр, тариалангийн талбайн маргааныг эцэслэж, тариалангийн бүс нутгууд дагасан үр ашиг өндөртөй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж олгож буй бодлогын дэмжлэг юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт албан томилолтоор ажилласан. Энэ  үеэр тариаланчид тариалангийн бүс нутгийг зайлшгүй тогтоох шаардлага үүссэн талаар санал хүсэлтээ хэлж байсан юм.

Ч.Чадраабал “Арвин хур” ХХК-ийн захирал:

Б.Эрдэнэбат Монгол газар шим компанийн захирал:

Тариалангийн бүсийг тухайлан тогтоосноор хөрсний эвдрэл, цөлжилт, атаршихаас  сэргийлэх боломжтой юм. Газар тариалан, мал аж ахуйг зааглах тэдний зөрчилдөөнийг эв зүйгээр хөгжлийн бодлого хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх зүйтэй гэж үздэгээ ч тэд илэрхийлж байлаа.

Ө.Болдсайхан Монголын Тариаланчдын холбооны гүйцэтгэх захирал:

Засгийн газраас газар тариалангийн бүс нутгаа түшиглэж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьж байна. 2019 онд Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохионо. Өнгөрсөн хугацаанд хүн амынхаа гурил, төмс хүнсний ногооны хэрэгцээний дийлэнхийг дотоодоосоо хангадаг болсон бол шинэ жаран эхлэхэд тариалангийн бүсчилсэн бодлого хэрэгжүүлж, түүнийгээ дагасан эрчимжсэн мал аж ахуйтай орон болохоор зорьж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

Аймаг орон нутгийн иргэд, малчид, тариаланчдын саналыг үндэслэн газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллахад  орон нутгийн удирдлагууд нутгийн иргэдийнхээ саналыг уламжилж байлаа

Ш.Оргил Сэлэнгэ аймгийн засаг дарга:

Б.Бадамсүрэн Сэлэнгэ аймгийн Баруунбаян сумын ХАА-н тасгйин дарга:

Манай улс 66,2 сая толгой малтай, аймаг сумдад түгээмэл тархан байршдаг. Харин нийт нутаг дэвсгэрийн 1 сая 50 га талбайг газар тариалангийн зориулалтаар ашигладагаас сүүлийн жилүүдэд 700 мянган га талбайг нь л тогтмол идэвхитэй  эргэлтэнд оруулж байна. Гэтэл бэлчээрийн мал аж ахуйн тоо толгой хэт өсч, бэлчээрийн даац хэтэрч, улмаар тариалан бүхий талбайд мал нэвтэрснээр малчид тариаланчдын хооронд зөрчил, маргаан үүсэхээс гадна тариалангийн талбайд цөлжилт, хөрсний эвдрэл үүсэх нь эрс нэмэгдээд байна. Тиймээс малын тоонд биш чанарт шилжиж, малчид тариалангийн бүсээ дагасан эрчимжсэн мал аж ахуй руу шилжвэл чухал хэмээн Засгийн газар үзэж тариалангийн бүс нутгийг тогтоолоо.

Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч:

Эрчимжсэн мал аж ахуйг тариалан эрхлэгчид малчидтайгаа хоршин дэмжих шаардлагатай.  Малын тэжээл үйлдвэрлэх, тариалж буй буудай, тэжээлийн ургамлын төрлөө бодлогоор нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ерөнхий сайд хэлж байсан юм. Засгийн газар  хүнс үйлдвэрлэгч цаашлаад экспортлогч орон болох зорилго тавьж, малыг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. 

Ерөнхий сайд  У.Хүрэлсүх:

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 2 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 7 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 11 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 28 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 32 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 36 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 50 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 44 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top