x

Түүхий эдийн салбарын уналт түүхий эдийн чанартай холбоотой

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга эхлээд “Мон-Ирээдүй” ХХК-ийн үйлдвэрийн байраар орж, эцсийн бүтээгдэхүүн болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг үзэв. Үйлдвэрийн захирал А.Ганбилэгийн танилцуулснаар үйлдвэр нь арьс ширний салбарт олгосон зээлийн үр өгөөжөөр дотоодын цэрэг, цагдаагийн хувцас, гутал үйлдвэрлэж байгаа юм байна. Мөн ямааны арьсаар гутлын дотор, бээлий, хувцасны бэлэн савхи, үхэр сарлагийн арьсаар эмээлийн гөлөм зэргийг боловсруулан нийлүүлдэг байна.

Харин үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг хүчин зүйлийн томоохон нь арьсны механик гэмтэл болоод малын өвчлөлтэй холбоотой юм байна. Тухайлбал, паразит бог малын арьс гэмтээж байгаа нь тулгамдсан асуудал болж, хонины 80 хувь нь, ямааны 20-30 хувь /хамуу/ паразит өвчинд нэрвэгдсэн байна. Тиймээс малыг угаалгажуулж, эрүүлжүүлэн, эрт эргэлтэд оруулдаг болгох хэрэгтэй гэж үйлдвэрийнхэн үзэж байгаа юм байна.

Мөн “Монгол Шевро”, “Хос аз” үйлдвэрийн удирдлагууд болоод ажилтнууд арьсны чанар муу болоод хиймэл арьсан бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж хязгаарлагдмал байгаа талаар Ерөнхийлөгчид танилцууллаа. Бод малын түүхий эдийн чанар мөн л муу бөгөөд сүүлийн дамжлагаар гарч ирсэн арьс нь чанаргүй байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг бог болоод бод малын арьсны гэмтлийг бууруулахын тулд малын өвчлөлийг бууруулахаар тавдугаар сарын эхнээс энэ асуудалд онцгой анхаарч, малчдын анхаарлыг хандуулах боломжтой талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр орлоо. Хүрээлэнгийнхэн түүхий эдийн салбар уналтад орсон байгаа нь түүхий эдийн чанар муу байгаатай шууд холбоотой гэж үзэж байгаа юм байна. Гэсэн ч энэ асуудлыг шийдэх судалгаа, мөн хөгжлийн хүрээлэн гэгдэж байгаа ч салбарын хөгжлийн гарцыг судалсан зүйл байхгүй байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй хандаж, тус хүрээлэнгийн захирал Т.Төрмөнхөд салбарын хөгжлийн судалгааг сайн хийх ёстойг санууллаа.

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 1 цаг 54 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2 цаг 3 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 2 цаг 10 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 2 цаг 16 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 2 цаг 20 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 4 цаг 19 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 6 цаг 0 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 6 цаг 8 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 6 цаг 14 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 6 цаг 19 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 6 цаг 23 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 6 цаг 25 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цаг 0 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 7 цаг 6 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 7 цаг 15 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 7 цаг 19 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 7 цаг 24 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 7 цаг 37 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 12 цаг 16 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top