x

Суулт зарласан салбарын ажиллагсад Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүслээ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд цалин нэмэхийг шаардаж төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна.

Тэдний төлөөлөлтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзаж, өөрт нь ирүүлсэн “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр асуудлынх нь хүрээнд ярилцав.

“Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” тэдний саналд цалин хөлсний үнэлэмж доройтсоноос иргэдийн амьжиргаанд нөлөөлж төрийн зарим албан хаагч хөдөлмөртөө тохирохгүй цалин авч, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, ажилтай ядуус болж хөдөлмөрлөх эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх болсон талаар тусгагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн аливаа хандлагыг таслан зогсоох тухай зарлиг гаргаж өгөхийг хүсч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг хүлээн авч байгаагаа хэлж, юун түрүүнд дээрх төслийг олон талын байр суурь, санаа бодлыг тусган, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн юм. Улмаар ойрын хугацаанд салбарынхан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийхээр санал нэгдэв.

Мөн “Ажил хаялтаас өмнөх суулт” зарлаж байгаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг төлөөлж ирсэн эмч, сувилагч, багш нар Монгол Улсад цалин хөлсний бодлого алдагдаж, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ, жишиг, итгэлцүүрийг дур мэдэн шүүх зэрэг байгууллагаас өөрсдөө тогтоон олон арав дахин их цалин авч байхад ялангуяа эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний салбарын цалин хөлс доод түвшинд үлдсэн талаар дэлгэрэнгүй ярилаа.

Мөн үнийн өсөлт, амьжиргааны түвшний өөрчлөлт болон хувийн хэвшлийн салбарын цалин хөлс таваас доошгүй хувь өсөхөд түүнтэй уялдуулан төрийн албаны цалин хөлсийг нэмэгдүүлж байхаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд хуульчилсан байсаар атал сүүлийн дөрвөн жилд цалин хөлсийг огт нэмэгдүүлээгүй тул энэ удаад цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Харин цаашид хуулийн хүрээнд цалингийн итгэлцлүүрийг сайжруулж, дээд доод хязгаарыг тогтоох хуулийн өөрчлөлт оруулах асуудалд түлхүү анхаарлаа хандуулна гэлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 6 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 11 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 15 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 32 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 36 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 41 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 54 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 48 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top