x

Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгчдэд хяналт тавьж байна

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хад, Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй улс хоорондын ачаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг болон бүртгэл, гэрчилгээ, тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаар зэрэгт цогц хяналт тавин ажиллаж байна.

Тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа багагүй хэл ам дагуулдаг бөгөөд хуурамч бичиг баримт, гэрчилгээг өөрчилж, хуурамчаар улсын дугаар, гэрчилгээг хэвлэж тээвэрлэлт гүйцэтгэж байгаа зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан тус үйлдвэрийн газраас ийнхүү хяналтыг чангатгаж эхэлжээ.

Тухайлбал, Автотээврийн улсын байцаагчид шугам замын шалгалт хийж, тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, арлын болон улсын дугаарын зөрчил, тухайн тээврийн хэрэгслийн марк, загвар, өнгө таарч байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, төрөл зориулалт зөрсөн, арлын дугаарын зөрчил, улсын дугаарын стандарт зөрчсөн, үйлдвэрлэсэн он зөрүүтэй, өнгө зөрүүтэй зэрэг олон зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Мөн техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэж, осол зөрчил гаргасан, бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд арга хэмжээ авчээ. Мөн тус чиглэлд техникийн хяналтын үзлэгийн явуулын 4 төв ажиллуулж, уурхайгаас Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн кэмпүүдээр техникийн хяналтын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 124 аж ахуй нэгжийн нийт 6452 хүнд даацын тээврийн хэрэгсэлд үзлэг хийжээ. Үүнээс 3799 нь буюу 28 хувь нь “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 6278:2011 стандартын шаардлага” хангаагүй байсан бөгөөд үүнээс 3790 нь өнгө үзэмж, 69 нь тоормос, 31 нь жолооны шаардлага хангаагүй, гэрэл дохионы бүрэн байдлыг хангаагүй 9 тээврийн хэрэгсэл байгааг шалгалтаар илрүүлээд байна.

Дээрх цогц шалгалтаас үзэхэд хууль бус үйл ажиллагаа явуулж, БНХАУ-д тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаарыг хуурамчаар хэвлэдэг этгээдүүд байж болзошгүй хэмээн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас үзэж, дээрх хууль бус үйлдлийг илрүүлж, хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар хандаад байгаа аж.

2018 он гарсаар Гашуунсухайт авто зам дээр нийт 122 тээврийн хэрэгсэл осол зөрчил гаргаснаас 98 тээврийн хэрэгслийн С зөвшөөрлийн бичгийг хураан авч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дахин оролцуулахгүй байхаар зохицуулалт хийжээ. Мөн 24 тээврийн хэрэгслийн аж ахуй нэгжид нь улсын байцаагчийн албан шаардлагаар торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд үүнтэй уялдуулан тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад осол саатлаас урьдчилан сэргийлэх улсын байцаагчийн зөвлөн туслах үйлчилгээг график гарган хүргэж байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Ийнхүү арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тулган дээрх зөрчлүүд гаргасан аж ахуй нэгжүүдийн тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг хасаж, тээвэрлэлтэд явуулахгүй байх арга хэмжээ авах үүргийг тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Цаашид хууль дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй стандартын шаардлага хангасан компаниудын тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох юм байна. Нүүрс тээврийн чиглэлд гарч буй осол зөрчил, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж, хүний амь нас эрсдэх явдал гарч буйтай холбоотой тул аж ахуй нэгжүүд болон тээвэр эрхлэгчдэд ийнхүү хатуу шаардлага тавих нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс тээвэр эрхлэгчдийг хуурамч бичиг баримт, гэрчилгээ, арлын дугаар өөрчлөх зэрэг хууль бус үйл ажиллагаа, хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлэхийг тус үйлдвэрийн газраас анхаарууллаа.

Эх сурвалж: АТҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 4 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 9 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 13 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 30 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 34 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 39 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 52 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 46 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top