x

Гаалийн хяналтаар 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний 5 сарын байдлаар гүний хяналтын бүсээр мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, импорт, экспортын бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн эм урвалж болон химийн хорт, аюултай бодисын аюулгүй байдлыг ханган ажилласан тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хугацаанд Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн /давхардсан тоогоор/ 3166 аж ахуйн нэгжийн 129379.5 тн, 448.961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Үүнд: шалгалтын явцад БНЭУ-аас импортлосон 6 нэр төрлийн Монгол улсад бүртгэлгүй,, нийт 150 орчим сая төгрөгний эм,  “Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17.530.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас бүртгэлгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас 7 нэрийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, БНСУ-аас 9 нэрийн, 12.972.300 төгрөгийн эмийг импортлосон байна. Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136.571.642 төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч,  Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ. 

Мөн “Материал Импекс” дэх гүний гаалийн хяналтын бүсээр хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 13 нэр төрлийн, 7.6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон “VIDAN” ХХК-ийн  Польш улсаас импортлосон 19.8 тн, 59.4 сая төгрөгийн, “И ЭС ЭМ ПИ” ХХК-ийн 15 тн, 45 сая төгрөгийн, нийт 218.4 сая төгрөгийн алимыг тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгууллаа.

2018-04-26-ны өдөр “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Польш улсаас импортлосон 1 нэрийн, 790 кг, 50 хайрцаг, 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа нь 2018 оны 06 дугаар сарын 12-нд үйлдвэрлэсэн гэсэн огноотой импортлогдсон тул буцаах мэдэгдэл өглөө гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.243.161.23)
    ter baitsaag negent orood irsen ym zurchilteigee ustgaldaa bustaahaar chini on saraa soliod dahiad orood irne shuu dee
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 5 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 9 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 13 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 30 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 34 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 39 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 52 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 46 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top