x

Утаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн задаргаа

Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр улсын төсөвт хөрөнгө суулгадаг боловч зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа талаар иргэд, байгууллагаас өргөдөл, хүсэлт ирүүлсээр байна. Энд нэг зүйл тодруулахад, уг хүсэлтэд дурдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлаас батлаагүй, түүнчлэн Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн төсвийн хяналтын сонсгол нь Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтын дагуу Засгийн газраас явуулах нийтийн сонсголын асуудалд хамаарч байгаа. Иймд Улсын Их Хурал хүсэлтэд дурдсан асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй юм. Харин Өргөдлийн байнгын хорооны дүрмийн 5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар,мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Ингээд холбогдох албан тушаалтнууд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан мэдээлэл хийв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр хийсэн мэдээлэлдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Цэвэр агаар сан”-гийн санхүү, үйл ажиллагааны архивын эх материалтай танилцаж, 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан. Тус сангаас хэрэгжүүлсэн арга хэмжээнд Үндэсний аудитын газар, Мөрдөн байцаах газар, Авилгалтай тэмцэх газраас тус тус ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн гэв.

Тодруулга:

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж “Цэвэр агаарын сан”-г байгуулсан. Цэвэр агаарын сан 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орж тус сан татан буугдсан. 

Дараа нь Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийнн дарга А.Энхбат “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ажлын хэсгээс гаргасан дүгнэлт танилцуулав. Үүнд, цаашид “Цэвэр агаар сан”-гийн 5 жилийн үйл ажиллагаанд санхүүгийн болон аудитын мэргэшсэн байгууллагаар шалгуулан дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэв.

Уг мэдээлэлд,

 

 

 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төрөөс болон олон улсын байгууллагуудаас санхүүжилт авч, зарцуулсан хөрөнгө нь бодит байдалтай нийцэхгүй байгаа нь нууц биш. Хариуцлагын асуудлыг Өргөдлийн байнгын хороо хөндөж байгаад талархал илэрхийлье. Агаарын бохирдлоос үүдэн эрүүл мэндийн салбарт хөрөнгө мөнгөний дарамт, хохирол учруулж байна. Иймд хариуцлага тооцдог нэгж бий болгож, өнөөдрийн хэлэлцүүлгээс бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Үргэлжлүүлэн Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат, Үндэсний аудитын газар нь Цэвэр агаар сангийн хөрөнгийн зарцуулалт болон агаарын бохирдлыг бууруулах, утаа бага гаргах түлш боловсруулах зориулалтаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд Үндэсний аудитын газрын төрөлжсөн аудитын газруудаас 2009-2014 онд нийтдээ 3 удаа гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, Цэвэр агаар сангийн жилийн эцсийн санхүүгийн тайланд 3 удаа санхүүгийн тайлангийн аудит хийсэн байна.

Гүйцэтгэлийн аудитын тухайд:

2010 онд “Төсвөөс 2009 онд утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийж, аудитын дүгнэлтэд үндэслэн ЭБЭХ-ний сайд болон Нийслэлийн Засаг даргад утаагүй түлшний хэрэглээг дэмжих, бэлтгэл ажлыг хангуулах, хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний үр өгөөж, үр дүнг бодитой тогтоох талаар зөвлөмж өгчээ.

Нийцлийн аудитын тухайд:

Нийцлийн аудитын газар 2013 онд “Цэвэр агаар сангийн 2011-2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт”-д, 2014 онд““ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д тус тус нийцлийн аудит хийж, дүгнэлтдээ үндэслэн хууль зөрчиж худалдан авах ажиллагааг зохион байгуулсан этгээд болон гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч компаниудын бүртгэл хөтлөн, хариуцлага тооцох, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үр өгөөж, үр дүнг бодитой үнэн зөв тооцож ажиллах, агаарын бохирдол болон утааны хор холбогдлыг багасгах талаар сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитын тухайд:

Цэвэр агаар сангийн 2011, 2014 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй” дүгнэлт өгч байсан. Харин Төсвийн тухай хуульд заасан хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, түүнчлэн санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрүүтэй байснаас Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайланд “Дүгнэлт өгөхөөс татгалзах” санал дүгнэлт гаргасан  талаар мэдээлэлдээ дурджээ.

“Дүгнэлт өгөхөөс татгалзах” санал дүгнэлт гарсны дараа холбогдох байгууллага албан тушаалтнууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар аль ч байгууллагын тайланд тусгагдаагүй байна.

Үндэсний аудитын газар нь УИХ-ын Төсвийн Байнгын хорооны 2018 оны 2 дугаар тогтоолын дагуу “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийж, тайланг 2018 оны 9 сард багтаан УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байна гэв.

 Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, 147 тэрбум төгрөгийг 4 жилийн хугацаанд салхинд хийсгэсэн байна. Энэ мөнгийг зуух, гэрийн бүрээс, автобусны хосолмол хөдөлгүүр зэрэгт зарцуулсан байна, гэтэл өнөөдөр бодит үр дүнд хүрээгүй байна. Үүнд хэнд хариуцлага тооцох талаар тодрууллаа. Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, яндан буулгах ажил энэ жил эрчимтэй хийгдэж байгаа. Түүхий нүүрс ашиглахыг хориглох шийдвэр гарсан, 2019 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжинэ, түүхий нүүрс орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдэл байгуулагдсан болно. Өнөөдрийн байдлаар 8 үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон гэв.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, тайлан, мэдээлэлтэй танилцахад зөвхөн зар сурталчилгаанд зуун зуун сая төгрөг, мөн “Цэвэр агаар сан”-гийн дотоод зардалд гэхэд 933 сая төгрөг зарцуулсан байна. Аудитын тайланд “дүгнэлт өгөхөөс татгалзсан” гэсэн байх юм. Үүнд тайлбар өгөхийг хүсье гэлээ.

Гүйцэтгэлийн аудитор М.Давааням хийсэн тайлбартаа, тухайн үеийн тайлан нь хугацаа нь хоцорсон төдийгүй үнийн дүн зөрсөн байсан учир аудитын дүгнэлт гаргах боломжгүй байсан гэв. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, өмнөх жилүүдэд зарцуулсан сая сая ам.долларын үр дүн байхгүй байгаад маш их харамсалтай байна. Удахгуй БНСУ-аас авах 500 сая ам.долларын хөнгөлттэй зээл авахаар яригдаж байна, үүнийг юунд зарцуулах, төсөв боловсруулсан эсэх талаар тодруулав.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа ирэх зургадугаар сараас төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд танилцуулах болно. Түүнчлэн БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум юанаас түрээсийн орон сууцанд зарцуулахад анхааран ажиллаж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа саналаа хэлэв. Тухайлахад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр 197 сая төгрөгийг зөвхөн хэвлэл мэдээлэлд зарцуулсан байна, үүнээс гадна 327 сая төгрөөгөөр цахим хуудас бүтээх, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг вэб сайтуудад шилжүүлсэн зэрэг баримтууд байна. Мөнгө авсан аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг нь байна. Эдгээр хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, үргүй зардлыг дахин гаргахгүйн тулд хариуцлагыг өндөржүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэлээ.

Ийнхүү хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дүгнэж, хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос гаргасан саналыг үндэслэн дараахь зөвлөмжийг гаргав:

Үүнд, “Цэвэр агаар сан”-гийн Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн, санхүүгийн болон нийцлийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах, тухайлбал, Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрсөн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, “Цэвэр агаар сан”-д учирсан хохирлыг тодорхой болгож, уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах; Мөн төсөл хөтөлбөр тус бүр дээр гарсан зардал, үр өгөөжийн тооцоог хянан үзэж, буруутай этгээдэд хариуцлага тооцохуулахаар тус тус тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 1 цаг 56 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2 цаг 5 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 2 цаг 12 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 2 цаг 17 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 2 цаг 22 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 4 цаг 20 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 6 цаг 2 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 6 цаг 9 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 6 цаг 15 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 6 цаг 20 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 6 цаг 25 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 6 цаг 26 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цаг 2 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 7 цаг 8 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 7 цаг 17 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 7 цаг 21 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 7 цаг 26 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 7 цаг 39 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 12 цаг 18 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top