x

“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аян эхэллээ

Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг эхлүүллээ.

Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой.

“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд захидал болон гар зураг зурах хүүхдүүд улс орны болон орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгыг илэрхийлсэн, хүүхдийн өөрийн хүсэл мөрөөдөл, тулгамдаж буй асуудлыг тусгасан зэрэг ямар ч агуулгаар бичиж, зурж болно. Жишээ нь, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол, чөлөөт цагаа өнгөрөөх орчин, хүүхдийн эрх, хамгаалал, ундны ус, орчны эрүүл ахуй, агаарын бохирдол, орон нутгийн хөгжил, гэр бүлийн амьдрал, хувийн үзэл бодол гэх мэт олон сэдвээр аянд оролцох боломжтой.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан захидал бичих, гар зураг зурах энэхүү аянд идэвхтэй оролцон, үзэл бодлоо зөв зохистой илэрхийлж, үе тэнгийнхнийхээ дуу хоолой болж чадахуйц шаардлага хангасан захидал болон зураг илгээсэн 100 хүүхэд 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах уулзалтад оролцох юм. Мөн хүүхдүүдийн бичсэн захидал, зурсан зургаар үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгоно.

“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аянд оролцохыг хүсвэл:

Захидал болон гар зурагт тавигдах шаардлага, захидал болон зургийг хэрхэн илгээх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж татаж авах боломжтой.

Амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 2 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 7 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 11 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 28 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 32 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 37 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 50 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 44 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top