x

УДЭТ-ын засвар, шинэчлэлийн зураг төслийг яаралтай гаргахыг үүрэг болгов

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Улсын драмын эрдмийн театрын удирдлага уран бүтээлчидтэй уулзаж, 2020 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай засвар, тоног төхөөрөмж шинэчлэлийн талаар санал сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

УДЭТ, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн урлагийн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлч тус байранд ажиллаж байна. Барилга галд өртөх эрсдэл 60 хувьтай, газар хөдлөлтийн дөрөвдүгээр зэрэгт нурах магадлалтай гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн. Тайзны технологийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг уран бүтээлчид танилцуулав.

Энэ онд тус театрын засвар шинэчлэлийн ажилд улсын төсөвт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад анхаарч, зураг төсөл, төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд яаралтай гаргах, үзвэр үйлчилгээг хэрхэн зохицуулах талаарх төсөөллөө тодорхой болгох хугацаатай үүрэг даалгаврыг салбарын сайд өглөө.

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, “Төр засгаас соёл урлагийн салбарт урд өмнө байгаагүй анхаарал хандуулж байгааг бид хэлэх ёстой. Техникийн болоод хөгжлийн хоцрогдолд орж барилга байшин болон тоног төхөөрөмж зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон нь үнэн. Үүнийг түмэн олон зөв ойлгох хэрэгтэй. Энэ жил баталсан төсвийг бодит ажил болгож, тулгамдсан олон асуудлаа цэгцэлж, үзэгчдийн тав тухыг хангасан орчин бүрдүүлэх болно” гэв.

УДЭТ-ын тухайд хүчитгэл, бэхэлгээ, засвараас гадна тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 10 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 19 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 30 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 39 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 42 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 47 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 50 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 25 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top