x

"Эрдэнэс Тавантолгой"-д хүний амь эндсэнийг нуужээ

Энэ харамсалтай явдал энэ сарын 4-ний өдөр болжээ. Өмнөговь  аймгийн Цогтцэций сумын нутагт  үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийн  олборлолтын талбайд ажиллаж байсан 43 настай иргэн А хүнд даацын дозер маркийн автомашинд дайруулж амиа алдсан байна. Эх сурвалжийн хэлснээр талийгаач нүүрсний овоолго хийж байгаад машинаа унтраалгүй бууснаас осол гарсан бололтой.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд уг хэргийг гадагшаа задруулахгүй байх үүргийг бүх ажилтнууддаа өгч, хэргийн талаар мэдээлэл задалбал ажлаас хална хэмээн сүрдүүлсэн гэнэ. Тэр нь ч үр дүнгээ өгсөн бололтой. Өнөөдрийг хүртэл төвийн хэвлэлүүдээр “Эрдэнэс Тавантолгой”-д болсон ийм осол болсон тухай мэдээлсэнгүй. Харин талийгаачийн ар гэрийнхэнд осол болсноос хойш хоёр хоногийн дараа л мэдэгджээ.

Ослын шалтгааныг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаад “Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй” гэдэг дүгнэлт гаргажээ. Үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг болохоор бурууг талийгаачид тохоод өнгөрөх сонирхол компанийн удирдлагуудад байж болох л юм. Хэрэв тийм биш бол яагаад осол гарсан даруйд ар гэрт нь мэдэгдэлгүй хоёр хоног нуусан байх вэ?

Болсон явдалд компани буруугүй байсан бол ядаж л ар гэрийнхэн лүү яаралтай утас цохиж, эмгэнэл илэрхийлэх нь албан байгууллагын наад захын ёс зүй биш гэж үү?

Сануулахад тус компанийн захирал саяхан ажлаа хүлээлгэж өгч, Б.Ганхуяг гэгч эрхэм “Эрдэнэс Тавантолгой” компаний гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа. Шинэ захирлын ажлын гараа  хүний амины барцадтай эхэлж байгаа нь харамсалтай ч хүнээ алдсан ар гэрийнхэнд илүү эмгэнэлтэй байж таарна. Монголын компаниуд хэзээ нэг хүнийг хүн шиг үздэг болно доо...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 4 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 8 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 12 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 29 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 33 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 38 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 51 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 45 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top