x

Хөвсгөл аймаг мал сүргээ эрүүлжүүлэх ажлаа эхэллээ

Засгийн газар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, иргэдээ чанартай, баталгаатай хүнсээр хангаж, “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан. Энэ хүрээнд “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын  20-ны өдөр хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн юм.

Хөвсгөл аймагт болсон “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ-2018” нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцов.

Тэрээр малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ ямар нэгэн өвчингүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэх чиглэлээр Засгийн газар, аймаг, орон нутаг, мэргэжлийн байгууллага, малчид, ард иргэд идэвх санаачилгатай, хариуцлагатай  ажиллах ёстойг тэмдэглэж, бүх нийтээрээ оролцохыг уриалав. Мөн Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворттой хөгжүүлэх хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шинжлэх ухааны ололт, шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын тэргүүлэх туршлагыг нутагшуулахад онцгой анхаарч байгааг хэллээ.

Хөвсгөл аймаг энэ жил 810 мянга гаруй мал, амьтныг 17 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Тус аймагт он гарсаар өвчилсөн, эдгэрсэн, хорогдсон, зориудаар устгасан малын тоо толгойг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурчээ.  Төвийн бүсийн зарим аймагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан халдвар орж ирэхээс сэргийлж, хил залгаа таван сумын нутагт 50 хоног хяналтын пост ажиллуулан, ариутгал, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалт хийсэн. Энэ нь үр дүнгээ өгч шүлхий өвчнөөр тайван, эрүүл бүсийн статусаа хамгаалж үлдэж чадсан байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мөн Хөвсгөл аймагт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд вакцин, био бэлдмэл хүлээлгэн өгөв Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 7 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 12 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 16 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 33 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 37 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 41 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 55 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 49 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top