x

“Ил тод, хариуцлагатай уул уурхай”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцсон байна.

Энэ үеэр 2018 оны дөрөвдүгээр сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэсний зэрэгцээ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

1.    УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

  1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

 2018 оны эхний 4 сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 (21.5%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 (21.0%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 (35.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 (14.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.3%-ийг эзэлж байна.

 Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

-           Нүүрс                                     14.9 сая тн,

-           Зэсийн баяжмал                               445.4 мян.тн,

-           Алт                                          2.9 тн,

-           Молибдений баяжмал                      1.8 мян.тн,

-           Төмрийн хүдрийн баяжмал  1.0 сая тн

-           Хайлуур жоншны баяжмал 21.3 мян.тн,

-           Цайрын баяжмал                  30.0 мян.тн,

-           Газрын тос                             2.3 сая бар,

-           Катодын зэс                          4.8 мян.тн

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 10.8 (2.5%) мян.тн, төмрийн хүдрийн баяжмал 133.2 (15.0%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 7.6 (55.5%) мян.тн, цайрын баяжмал 1.9 (6.8%) мян.тн-оор тус тус өссөн байна.

Харин нүүрс 1.5 (9.3%) сая тн, алт 24.8 (0.9%) кг, молибдены баяжмал 125.6 (6.6%) тн, газрын тос 175.2 (7.1%) мян.бар, катодын зэс 143.6 (2.9%) тн-оор тус тус буурсан байна.

 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний 4 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 807.8 (18.0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 652.6 (20.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 304.5 (28.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 2.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 309.0 (17.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны 4 сард 3.9 их наяд төгрөг буюу 73.4%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 3.4 их наяд төгрөг буюу 64.3%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

  1. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

 2018 оны эхний 4 сарын улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-           Алт      11.5 тэрбум төгрөг,

-           Нүүрс 255.8 тэрбум төгрөг,

-           Цайр   37.7 тэрбум төгрөг,

-           Зэс      352.0 тэрбум төгрөг,

-           Төмөр8.3 тэрбум төгрөг,

-           Жонш 4.6 тэрбум төгрөг,

-           Бусад             25.0 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс:

-           Алт      4.6 тэрбум төгрөг буюу 1.7 (66.5%) дахин,

-           Нүүрс 139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,

-           Цайр   15.5 тэрбум төгрөг буюу 1.7 (70.1%) дахин,

-           Зэс      72.8 тэрбум төгрөг буюу 1.3 (26.1%)дахин,

-           Төмөр5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

-           Жонш 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин

 

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна.

 

  1. Эрдэс бүтээгдэхүүний экспорт, импорт

2018 оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

 

Экспорт

2018 оны эхний 4 сарын байдлаар экспортод 2,125.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар экспортод 1,947.7 сая ам.доллар буюу 91.6 хувийг эзэлж байна.

 

Импорт

Импортоор нийт 1,581.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2017 оны мөн үеэс 464.2 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн байна.

 

  1. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

 

2018 оны 5 дугаар сарын 14-ний   өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт     малтмалын 3330  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутагт эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1687

5,6%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1643

1.0 %

Нийт

3330

6,5%

Тусгай зөвшөөрлийн  4 дүгээр сарын хөдөлгөөний мэдээ

  • Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-3
  • Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-51
  • Хугацаа сунгасан-70
  • Барьцаанд бүртгүүлсэн-13
  • Цуцлагдсан ба дуусгавар болсон-16
  • Талбай буцаан өгсөн-10

 

  1. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
  1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 05дугаар сарын 11-ний байдлаар 2.44 сая баррель (310 мянган тонн)тос олборложтөлөвлөгөө 30.16 %-тай явж байгаа бол  2.38 сая баррель (300 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 29.43%-тай байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 73.5 тэрбум төгрөг төвлөрүүлж 32.9%-ийн гүйцэтгэлтэй байна.

 

  1. Газрын тосны бүтээгдэхүүнийхангамжийн  чиглэлээр:

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 69,  Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан байна.

Эх сурвалж: Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 1 цаг 57 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2 цаг 6 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 2 цаг 13 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 2 цаг 18 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 2 цаг 23 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 4 цаг 21 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 6 цаг 3 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 6 цаг 10 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 6 цаг 16 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 6 цаг 21 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 6 цаг 26 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 6 цаг 27 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цаг 3 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 7 цаг 8 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 7 цаг 18 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 7 цаг 22 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 7 цаг 27 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 7 цаг 40 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 12 цаг 19 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top