x

Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, бизнес эрхэлж байгаа орчинг таатай болгох, албан бус бизнесийг албан болгох, мөн эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2100 гаруй байнгын харилцагчтай болжээ. Мөн бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төсөлд түлхүү хамруулж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, борлуулахад нь туслалцаа үзүүлдэг байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн инкубатор төвд 28 эмэгтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний бараа, бүтээгдэхүүнийг сонирхож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцсан юм.

Инкубатор төвд бизнесээ бойжуулж байгаа тэдгээр эмэгтэйчүүд 135 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулсан техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авч, гоо сайхны бүтээгдэхүүн, гарын саван, мөөг, хар сармисны ханд зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн чулуун бэлэг дурсгалын зүйл, гар урлал, оёдол зэрэг олон салбарт бизнес эрхэлж байгаа юм байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд энэ төвийн үйл ажиллагаанд хамрагдсанаар чаддаг зүйлээ хэрхэн бизнес болгох, бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэрэг мэргэжлийн зөвлөгөө авч зарим эмэгтэй бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нь нэмэгдэж, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг зэрэг ажил олоход хүндрэлтэй байдаг иргэдийг ажлын байраар хангах болжээ.

Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн инкубаторын 2-р оролцогч н.Жаргалсүрэн Монгол оронд хамгийн олдоц ихтэй хонины ноос ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр төсөлд анх хамрагдахдаа зөвхөн цаасан дээрх төсөлтэй ирсэн бол өдгөө өөрийн гэсэн урлантай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоёр хүнийг ажлын байраар хангаж байгаа юм байна. Мөн төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн тусламж гэхээс илүүтэй шат дараалсан зааварчилгаа авч, бизнесээ амжилттай хөгжүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн юм.

Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл нь гурван жилийн хугацаанд 1.2 сая ам.долларын санхүүжилттэй эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, олон эмэгтэй бизнесийн гараагаа эхэлж, өргөжүүлж байгаа тул цаашид төслийн хугацаа болоод санхүүжилтийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэдэнд амжилт хүсч, бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 8 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 12 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 17 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 34 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 37 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 42 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 55 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 49 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top