x

“Гэр хороолол” хөдөлгөөнийнхөн пүрэв гаригт дахин жагсана

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах шаардлага тавин майхантай жагсаал хийсэн “Гэр хороолол” хөдөлгөөнийнхөн хотын даргатай тохиролцсоны дагуу өнөөдөр хэлэлцээрийн ширээнд суужээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажил хариуцсан албаны хүмүүстэйгээ ирсэн байсан бөгөөд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг товч мэдээлэл хүргэв. Мэдээллийг товчилбол:

-2013-2014 онд нийт 21 газар байршилд 41 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар болсноос таван аж ахуйн нэгжийг зөвшөөрлийг цуцалсан. 2013-2016 онд 1590 өрх газраа чөлөөлж өгснөөс 957 өрх орон сууцандаа орсон. Ингээд 400 гаруй өрхийн асуудал шийдэгдээгүй байснаас түр орон сууцанд оруулах зэргээр асуудлыг шийдсэн. Одоо 138 айлын асуудал шийдэгдээгүй байгаа. Үүнийг энэ долдугаар сард шийдвэрлэнэ.

Гэр хорооллыг барилгажуулах болон дэд бүтцийн асуудалд 2017-2018 онд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хот болон улсын төсвөөс хийгдсэн. Одоо 192 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас Засгийн газрын шугамаар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ  гэлээ.

Гэвч энэ үеэр хотын дарга нийслэлийн өмнөх удирдлагыг “Хаа хол Баянхошуу, Хайлааст руу хөрөнгө оруулалт цацаж, тооцоогүй ажилласан” гэснээс үүдэн “Монгол Улсын иргэдийг амьдарч байгаа газраар нь ялгаварлан гадуурхлаа” гэсэн маргаан дэгдэв. Мөн уулзалтын эхнээс л хэвлэлийнхнийг оруулахгүй хаалгаа үүдээ барьж, “Бат-Үүлийн хөдөлгөөнийнхэнтэй уулзах гэж байна. Та нар цаашаа бай” гэх мэтээр илт тохуурхан инээлдэцгээж байсан мэт нь маргааныг улам дэвэргэв.

Тиймээс “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Д.Батсүх гэр хорооллын иргэдийг ялгаварлан гадуурхаж, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаад дургүйцлээ илэрхийлээд  “тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэв. Мөн тус хөдөлгөөнийнхөн ч “Батболд дарга илт басамжилсан өнгөөр ярьж, үг хэлэх боломж олгосонгүй” хэмээн бухимдаж байв.

Энэ үеэр “Гэр хороолол” хөдөлгөөний дэмжигчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хангардь ордны гадаа цуглаад байсан бөгөөд тэд хотын дарга С.Батболд өөрсдийнх нь шаардлагыг хүлээн аваагүй тул пүрэв гаригт дахин жагсаал хийнэ гэснээр тарцгаалаа.  

А.Ану

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 7 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 12 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 16 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 33 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 37 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 42 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 55 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 49 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top