x

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг бүртгэж байна

 

Монгол Улсын хүн ам 2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 саяд хүрсэн. Хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн билээ.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдааг 2018 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд tsetsegbadam@mofa.gov.mn цахим хаягаар бүртгэж байна. 

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг лавлах:

  1. Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам. Утас: 261962, 8802-0727
  2. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа. Утас: 262887, 9917-3785
  3. Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Бадамханд. Утас: 262913, 9908-8109
  4. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Үйл ажиллагаа, зохицуулалтын газрын дарга Б.Сарангоо. Утас: 318785, 9909-8447
  5. Монголын хүнсчдийн холбооны менежер Ц.Цэрэндулам. Утас: 7016-0086, 8803-0219

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод өгөх боломж:

1. Үзэсгэлэн худалдаанд оролцогчийн хураамж төлөхгүй

2. Үзэсгэлэн худалдааны хугацаанд төв тайзан дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн ивэнт зохион байгуулах

3. Хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зохион байгуулах

4. Дараах номинацид бүтээгдэхүүнийхээ нэрийг дэвшүүлэх

     - “Хүүхдэд зориулав” Гран при

     - “Хүүхдэд зориулав” Экспортын шилдэг бүтээгдэхүүн

     - “Хүүхдэд зориулав” Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн

     - “Хүүхдэд зориулав” Шинэ бүтээгдэхүүн

5. Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох.

6. Үзэсгэлэн худалдааны дараа хэвлэгдэх “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ оруулах /үнэ төлбөргүй/

Жич: Үзэсгэлэн худалдаанд зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. Талбайн хуваарилалтыг үйл ажиллагааны чиглэлийг харгалзан Зохион байгуулагч хийнэ.

-ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ-

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 7 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 2 цаг 11 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 2 цаг 15 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 2 цаг 32 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 36 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 2 цаг 41 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 54 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цаг 48 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top