x

Д.Данзан: Өмнөх онуудын цагаан сарын барилдааныг битүүний өдөр үзүүлбэл сайхан болно

Улсын онцгой комисс хуралдаж Шинэ коронавирусийн халдвартай холбоотой гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учраас cap шинийн бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Cap шинийн уламжлалт барилдааны талаар Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзантай ярилцлаа.

-Улсын онцгой комисс хуралдаж cap шинийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрийг та хэрхэн харж байна вэ?

-Cap шинийн барилдаан шударга сайхан болдог учраас хүмүүс ихэд хүлээж үздэг. МҮОНРТ, SPS, TB9 гэхчлэн телевизүүдийн архивт өмнөх онуудын cap шинийн барилдааны бичлэгүүд хадгалагдаж байгаа.

Миний бодлоор, өмнөх онуудын cap шинийн шөвгийн дөрөв юм уу, эсвэл найман бөхийн барилдааныг битүүний өдөр цувуулаад үзүүлбэл сайхан болно доо. 1990 оноос хойших барилдаануудыг үзүүлэхэд л хориод жилийн барилдааныг харуулах боломжтой болно.

Жаахан архив ухаад, монтаж хийх л ажил шүү дээ. Цагаан cap болох болоогүй байгаа юм чинь телевиз болгон өөр тайлбартай, өөр найруулгатай бэлдэх хэрэгтэй. Битүүний өдөр бөхөө үзээд дасчихсан ард түмэнд бөхийг нь ингээд л үзүүлчих гарц байна.

Хэрэв энэ санааг хэрэгжүүлбэл бөхчүүдийн өмсгөл, бие галбир, мэх хийж буй байдал, барилдааны ур чадвар гэхчлэн бүх л үзүүлэлтүүдийг хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг оноор нь харьцуулж харах боломж бүрдэнэ.

-Үндэсний бөхийн харьцуулсан судалгааны хэвлэмэл бүтээл байдаг уу?

-Ер нь ховор л доо. Өмнөх онуудын цагаан сарын барилдаануудын бичлэгийг үзүүлэхэд үзэгчид өөрсдөө харьцуулалтаа хийнэ.

-Монголчууд битүүний өдрийг бөхгүйгээр төсөөлдөггүй. Бөхчүүд маань ч тэр зуныхаа наадмын өнгийг энэ барилдаанаар үздэг. Тэгэхээр урьдчилан шинжилгээнд хамруулсан чансаа өндөр 64 бөхийг үзэгчгүй барилдуулаад телевизээр үзүүлж болдоггүй юм уу?

-Гол нь “Олон хүн цугларч болохгүй" гэсэн хоригийг зөрчинө. Коронавирус амьсгалын замаар дамждаг учраас эрсдэлийг бий болгоно л доо. Үзэгчгүй л бол үндэсний бөх бөх биш болчихдог байхгүй юу. Үзэгчийнхээ халуун уур амьсгал, уухайн түрлэгт бөхчүүдийн хийморь сүлд нь бадарч явдаг. Үзэгчгүй бол заалны бэлтгэл шиг л юм болно биз.

-Ер нь өнгөрсөн хугацаанд цагаан сарын барилдааныг зохион байгуулж явуулахад янз бүрийн хүндрэл гарч байсан тохиолдол бий юү?

-Ер нь тийм тохиолдол байгаагүй дээ. Бөхийн өргөө байхгүй байхад Спортын төв ордонд барилдаанаа явуулдаг байсан. Хэдийгээр өөрийн ордон биш ч гэсэн төрийн ёслолын ажил зохион байгуулж буй учраас янз бүрийн асуудал байгаагүй.

Зарим жил Яармагийн ордонд барилдуулъя гэсэн яриа гардаг л байсан. Үнэндээ Яармагийн ордон дөрвөлжин барилга учраас зарим талд суусан хүмүүс бөхөөсөө их хол болчихдог. Бөхийн өргөөний барилга дугуй тул үзэгч аль ч талаас нь үзсэн бөхтэйгөө ойрхон. Тийм учраас үзэгч бөхчүүдийн хооронд халуун дотно уур амьсгал үүсдэг юм л даа.

-Сүүлийн жилүүдэд cap шинийн барилдаан нэлээдгүй сунжирдаг болсныг одоогийн мөрдөж буй дүрэмтэй холбож ярих тохиолдол их байдаг. Энэ талаар?

-Анх cap шинийн барилдааныг “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулан радио, телевизээр дамжуулж байсан. Тэр үед малчдыг малаа хотлуулсан хойно эхэлнэ гээд оройн зургаан цагаас бөх барилдаж эхэлдэг байсан. Тухайн үеийн бөхчүүдийн тоо цөөхөн байсан л даа. Харин сүүлийн үед бөхийн тоо олон болсон.

256 бөх барилдуулж нэг, хоёрын давааг битүүний урьд өдөр явуулаад битүүнд гурвын даваанаас эхлүүлж байсан тохиолдол ч бий. Сүүлийн үед 128 бөх зодоглодог болгоод эхлэх цагийг нь урагшлуулсан. Цагаан cap зөвхөн малчдын баяр байхаа болиод нийт ард түмний баяр болсон шүү дээ.

-Cap шинийн барилдааны хамгийн том онцлог нь юу байдаг вэ?

-Цол олгодоггүй учраас cap шинийн барилдаан шударга болдог. Мөн билгийн тооллын шинэ жил эхэлж байгаа учраас бөхчүүд тэр зуныхаа наадмын өнгийг үздэг. Cap шинийн барилдаанд сайн барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг уламжлалтай.

-Таны хувьд цагаан сарын хамгийн сайхан дурсамжтай барилдаан хэзээнийх байв?

-Би 1990-ээд оноос барилдаануудын зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Үзэгч байхад наадам, цагаан cap болон бусад барилдаануудыг шимтэн үзэж, барилдааны үйл явцыг цээжиндээ тэмдэглэж аваад гэртээ харингуутаа дэвтэртээ бичдэг байсан.

Зохион байгуулаад ажиллахаар хэн сайхан барилдаж, юу болж буйг ажиглахаасаа илүүтэй зохион байгуулалтын ажилдаа л анхаардаг. Тухайн барилдаан ямар болсныг дараа нь бараг мэдэхгүй шахуу үлддэг. Зохион байгуулагчаар ажиллаж буй хүн шаваагаа ханатал таашаал эдэлж чаддаггүй юм билээ. Бага байхдаа цагаан сарын барилдааныг радиогоор сонсдог байсан.

Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргууд ид гарч ирээд шуугиулж байсан үе л дээ. Тэр хоёрын тухай домог мэт ам дамжсан яриа их сонсогддог байлаа. Тэр үеийн Цагаан сарын барилдаанууд сайхан л байсан. Сүүлд Д.Хадбаатар, С.Цэрэн аваргуудын ид барилдаж байсан үед ч сайхан барилдаанууд болдог байлаа. 

Хамгийн сайхан дурсамжтай хэмээн онцолж яривал Б.Бат-Эрдэнэ аваргын олон дараалсан түрүү онцгой санагддаг. Б.Бат-Эрдэнэ аварга Улсын наадамд найман удаа дараалж түрүүлсэн бөх шүү дээ. Найм дараалсан түрүү гэдэг том тоо л доо. Түүнээс өмнө Улсын наадамд таван удаа дараалж түрүүлсэн хоёр бөх байсан. Б.Бат-Эрдэнэ аварга цагаан сарын барилдаанд 13 түрүүлэхдээ 11-д нь дараалж түрүүлсэн.

Яг тэр үед би барилдааны зохион байгуулагчаар ажиллаж байлаа. Ер нь л тордоггүй байсан л даа. Хүмүүс Б.Бат-Эрдэнэ аваргын сүүлийн барилдаануудыг нь хараад их удаан, мэхгүй барилддаг гэж бодоод байдаг. Өмнө нь тийм байгаагүй. Барьцандаа түрж хүрэнгүүтээ ааглаад л, баталгаатай барьцнаас л барилддаг байсан.

Уг нь 1980, 1990-ээд оны үед хурдан барилддаг, олон мэхтэй байсан. Харин сүүлийн жилүүддээ их хашир болоод барьцаа баталгаатай авч байж барилддаг болсон л доо.

-Хөл хорио тогтоож сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон тул ойрын өдрүүдэд оюутан, сурагчид гэртээ зурагтаа үзээд л өнжиж байна. Уг нь энэ үеэр телевизүүд спортын контент түлхүү үзүүлбэл хэрэгтэй юм даа?

-Тийм. Спортын контентуудыг түлхүү гаргавал спортод дур сонирхолтой хүмүүс олширно. Үзэгч нь олон болж гэмээнэ спорт хөгждөг. Хуучин барилдаануудыг үзсэн ч дахиад харахад сайхан л байдаг шүү дээ. Сүүлийн үед Бөхийн өргөөнд болж буй барилдаануудад үзэгч цөөхөн болсон. Энэ нь бөхийн холбоонд үүссэн түр зуурын эв түнжин хагарсан асуудалтай холбоотой байх л даа.

-Хэдхэн хоногийн өмнө бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж “Их эе”-ийг хуралдуулахыг шаардсан. Та бөхчүүдийн уг үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Бөхчүүд хоорондоо ямар нэгэн эв түнжин хагарсан асуудал байхгүй. Харин удирдлагуудын хороондох асуудал л бий. Гэхдээ энэ асуудал шийдэлд хүрч байна гэж харж байгаа. Нэгэнт энэ маргаан үүсээд удаж буй учраас уг асуудалд бүрмөсөн цэг тавих зорилгоор “Их эе”-ийг хуралдуулахаар болж буй нь сайн хэрэг.

Их л ойрхон хуралдах сураг байсан ч хөл хорио тогтоосон асуудалтай холбоотойгоор уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа байх. Учир нь энэ хуралд дүрмээрээ 200 гаруй бөх оролцох ёстой. Тиймээс “Олон хүн цуглуулж болохгүй” гэсэн хоригоо зөрчих болчихно. Бөхчүүдийн хэвлэлийн хурал зарласан асуудалд ер буруу юм байхгүй. Допинг тойрсон асуудлаа бүрмөсөн шийдэх хэрэгтэй.

Хэн нэгэн допингийн асуудлыг нуун далдлаад байна хэмээн хардах эрх хэнд ч бий учраас АТГ-т шалгуулаад бүрмөсөн шийдэх нь хэн хэнийгээ ямар нэгэн байдлаар хардах юм байхгүй амар болно шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 1 цаг 23 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна 1 цаг 45 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 1 цаг 58 мин Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно 2 цаг 4 мин Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа 2 цаг 10 мин Наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь 2 цаг 16 мин Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 3 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 4 цаг 25 мин "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 21 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 21 цаг 30 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 21 цаг 55 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 22 цаг 3 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 22 цаг 9 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 22 цаг 43 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 23 цаг 15 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ Өчигдөр 10 цаг 37 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна Өчигдөр 10 цаг 24 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ Өчигдөр 10 цаг 16 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ Өчигдөр 10 цаг 00 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр 09 цаг 28 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана
Top