x

Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй

Улсын Онцгой комисс шинэ коронавирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргав.

Энэ талаар БХ-ын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд өчидөр мэдээлэл хийлээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Манай улсад одоогоор коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ бүхий л байдалд бэлэн байхын тулд цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, бүх шатны төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх шийдвэр гарч байна. Мөн цагаан сарын бөхийн барилдаан, олныг хамарсан уралдаан тэмцээн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гарч байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7711, нийт 18 оронд коронавирусийн халдвар оношлогдсоноос 128 хүн эдгэрсэн. Монгол Улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Халдвараас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй.

Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Халуурсан, толгой эргэсэн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа. Монгол Улс нэг маскны үйлдвэртэй бөгөөд энэ үйлдвэр нь Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа.Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийнхэн маск хийж байгаа. ДЭМБ-аас бидэнд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган иргэнийг хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам бусад албаны мэдээлэлд тулгуурлан иргэдэд мэдээллийг шуурхай өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн вирус илэрсэн асуудал байхгүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой гэж үзэж байна. Нийслэлээс шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шаардлагатай хэрэгслээр хангахад анхаарч байна. Дэлхий нийтээрээ асуудал хүндэрсэн цаашид яах нт тодорхойгүй байгаа энэ цаг үед баяр ёслол хийх нь зохимжгүй. Үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож арга хэмжээ авах нь хамгийн зөв. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн халдвараар өнөөдрийн /2020.01.31/ байдлаар 213 хүн нас барсан. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдээгүй ч цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг мөн хориглоод байгаа билээ.

Мөн ДЭМБ-аас тус халдварын улмаас олон улсын хэмжээнд ОНЦ байдал зарлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 17 цаг 21 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 17 цаг 31 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 18 цаг 12 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 18 цаг 12 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 19 цаг 1 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 19 цаг 17 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top