x

Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв

Шинжээч Шон Монаханын хэлснээр, 2013 оноос хойш «нормкор» гэх энгийн, бараг л “үл үзэгдэх” хувцаслалтыг илэрхийлж ирсэн чиг хандлага хүчээ авсан ч одоо түүний оронд илүү тансаг, илүү чимээ шуугиантай, өнгө дүр төрхөөрөө шууд нүдэнд тусах boom boom гэж нэрлэгдэх шинэ гоо зүй хүч түрэн орж ирж байна. Энэ нь зөвхөн загварын салбарт бус, бидний эргэн тойрны нийгмийн хандлага, амьдралын хэв маягт ч нөлөөлөхөөр болжээ. Тухайлбал, 1980-1990-ээд оны дуулиантай, баяр хөөртэй уур амьсгалыг дахин сэргээх мэт энэ чиг хандлага нам гүм даруу байдлыг ардаа үлдээж, илэрхийлэл, тансаглал, ил тод байдлыг чухалчлах болж байна.

Тухайлбал:

  • Tradwife тренд буюу уламжлалт гэрийн эзэгтэй байдлыг сайшаасан дүрслэл хүчээ авчээ. Олон нийтийн сүлжээнд tradwife хештегтэй бичлэгүүдэд эмэгтэйчүүд сайхан хувцаслан, хүүхдээ асарч, гэрээ цэвэрлэн, талх барьж, нөхрөөрөө тэжээлгэж буйгаа бахархалтайгаар харуулдаг. Энэ нь гэр бүлийн уламжлалт дүр төрхийг романтик маягаар эргэн сануулах нэг хэлбэр болж байна.

  • Антарктидын уур амьсгалын доройтол мөн boom boom-гоо зүйтэй уялдана. Олон жил онгон байдлаа хадгалсан Антарктид одоо мөс хайлалт, хог хаягдлын урсгалд өртөж, цаашлаад жуулчлалын зах зээлд “баригдах” эрсдэлтэй нүүр тулжээ. Хүмүүсийн аялах, үзэх, мэдрэх гэсэн хүсэл хүчтэй байгаа нь байгальд ч нөлөөлж байгаагийн илрэл юм.

  • Morning coffee rave гэх шинэ үзэгдэл Европт газар авч байна. Хүмүүс наргиж цэнгэхийг хүссэн ч үүнийг шөнөжин шартаж биш, өглөөний цагаар хөнгөхөн хийхийг сонирхох болжээ. Аяга кофе барин өглөөний есөн цагаас эхлээд үд хүртэл бүжиглэж, дараа нь ажлаа үргэлжлүүлэх шинэ хандлага энэ. Энэ хөдөлгөөн ээжүүдийн дунд анх түгсэн ч нийт залуусын дунд тархах төлөвтэй байна.

  • Лабубуга гэх ойлголт бас сонирхолтой. Эдийн засгийн тодорхойгүй байдал, уур амьсгалын хямрал, нийгмийн дарамтын үед олон насанд хүрэгчид өөрийгөө багадаа эргэж очсон мэт сэтгэгдэл төрүүлэх, хүүхдийн тоглоом эсвэл хүүхдийн хэв маягийн зүйлийг хэрэглэх замаар тайвшрахыг эрмэлзэж байна. Үүнийг сэтгэл заслын нэг төрлийн арга гэж хүртэл үздэг.

Өнөөдөр «boom boom» гоо зүй зөвхөн гадаад төрх төдийгүй хүний өдөр тутмын зан төлөв, сэтгэлзүйн хамгаалалт, нийгмийн оролцоонд хүртэл хүчтэй нөлөө үзүүлж эхэлсэн нь ийнхүү ажиглагдаж байна.

Эх сурвалж: officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 31 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 40 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 44 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 48 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 22 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 57 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top