x

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд өсөж байна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлэг өчигдөр боллоо. 

Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ уулзалт-хэлэлцүүлгээр асуудлыг ярилцаад өнгөрөх биш үр дүнд суурилсан, шийдэл бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөх нь зүйтэйг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн эмгэгүүд хамгийн түгээмэл хэлбэрүүдэд тооцогдож байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 17.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох, 6 хувь сэтгэл гутрах эмгэг эзэлж байна гэв.

Тэрбээр, Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байгааг онцоллоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи судалгааны дүнгээр залуучуудын дунд сэтгэл хямралд өртөх, амиа хорлох үзэгдэл өндөр байгаа нь бид энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатайг илтгэж байгааг тодотгосон. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох талаар бодож байсан, гэр бүлийн гишүүдийн дарамт, хүчирхийлэлд өртдөг зэрэг асуудлаас улбаалан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах механизмыг боловсруулж ажиллах нь чухал. Үндэсний хэмжээнд энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэв.

Үүний дараа судлаач Ө.Эрдэнэчимэг хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдлын дүн шинжилгээний талаар танилцуулсан бол тус төвийн дэд захирал Н.Алтанзул амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм.

Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн цаашид анхаараа асуудлын хүрээнд санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, бид өсвөр насныханд амиа хорлох сэдлийг төрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт үүнд нөлөөлж байна хэмээгээд, хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Сэтгэл зүйн асуудлуудад онцгой анхааран ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тогтоосон. Салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах нь зүйтэй хэмээв.

Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна. Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг мөн дурдсан юм.

Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, сэтгэл зүйн эмзэг байдал зэрэгтэй холбоотой 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг судалгаа харуулжээ. 

Цаашид хүүхэд, өсвөр үе, ахмадуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах, амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх, дэмжлэгт орчныг бүрдүүлэх, алсын хараатай, нотолгоонд суурилсан, цогц арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд  салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 6 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 13 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 17 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 23 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 26 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 30 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 32 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 36 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 40 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 43 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 30 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 35 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 39 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 46 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 53 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 57 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 0 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top