x

Бүх насныханд зориулсан "СҮХБААТАР" түүхэн КОМИК нээлтээ хийлээ

  • Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадмын сурын харваанд түрүүлж байжээ.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өчигдөр /2020.02.02/ тохиосон билээ. Түүний мэндэлсэн өдрөөр "Сүхбаатар" шинэ эриний Монгол жанжины намтарчилсан комик номын нээлт болжээ.

Нийт түүхэн 10 цуврал бүтээл гарах бөгөөд өчигдөр эхний хоёр номыг уншигчдийн хүртээл боллоо. Үлдсэн 8 цуврал номыг ирэх 6 дугаар сардаа багтаан гаргах аж. Мөн хүүхэд, залууст зориулсан 10 цуврал анимейшн, радио жүжгийн бүтээлийг гаргах юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажиллажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “ХХ зууны түүхийг орчин үеийн арга хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Энэ үеийн түүх коминтерны шахалтаар гажуудаж, гуйвуулагдсан байдгийг түүхч, судлаачид тогтоож байна. Энэ дундаас хамгийн олзуурхууштай зүйлсийн нэг нь Ардын хувьсгал бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө агуулгатай, түүхэн шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсныг түүхийн баримтаар нотолж байгаа явдал юм.

Тухайлбал, 1923 онд Нутгийн захиргааны дүрэмд “…Ван, гүн, ноёдын эрх хэмжээг хязгаарлаж, 10 гэрийн хурлаас эхлэн сум, аймаг, хошуу, улсын их хурлуудыг дэс дараалан байгуулж, аливаа хэрэг явдлыг шүүн хэлэлцэж, ололнхын саналаар шийдвэрлэж байвал зохино. …Улсын ба аймаг, хошуу, сум, баг, 10 гэрийн даргыг сонгохдоо ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвар бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролцсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино” хэмээн заасан нь жинхэнэ төлөөллийг ардчиллыг нэвтрүүлсэн хэрэг юм.

Мөн Ардын намын дүрмийн эх зохиогчдын нэг Жамсрангийн Цэвээн Ардын засаг гэж бичээд (Демократия) гэж хашилтад тэмдэглэж үлдээсэн нь архивын баримтад тодхон үлджээ. Энэ мэтчилэнгээр түүхийн шинэ баримтуудаар гажуудсан түүхийг засаж залруулж, хойч үедээ үнэн зөвөөр үлдээх боломж бий болж байна. Энэ 10 цуврал түүхэн комик бүтээл Д.Сүхбаатар судлалыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гээд жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг, захисан үгсийг нь хойч үе маань үргэлж санаж явах учиртайг онцлов.  

Сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу:

-Олон нийтэд зориулсан анхны түүхэн комик бүтээл болж байгаагаараа онцлогтой. Бүх насныханд зориулсан, түүхэн комикийг жинхэнэ дэг ёсоор нь хийсэн учраас ингэж хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр Монголын 2000 жилийн түүхийг комик хэлбэрээр гаргах төслийн эхлэл болж байгаа. Энэ эхлэлийг Д.Сүхбаатар жанжинаар тавьсан. ХХ зууны түүхэнд түүнээс өөр алдар нэрээ ингэж тодоор цуурайтуулсан хүн байгаагүй. Тэр үед Богд хаан, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэр бүү хэл Чингис хааны нэр алдар ч Сүхбаатараас бүдэг байсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын хөшөө талбай дээр байна, мөнгөн тэмдэгт дээр түүний хөрөг байна, төрийн одон медаль хүртэл байна гээд тоочвол ХХ зууны хамгийн нэр алдартай хүн байжээ гэж хэлж болохоор байгаа юм. Хэдийгээр 30 гаруйхан насалсан ч гуравхан жилийн цогтой тэмцэл нь түүнийг алдаршуулсан. Монголын хувь заяаны төлөө өөрийгөө зориулсан үнэн бодит түүхийг хойч үеийнхэндээ үлдээхийг зорьж ажилласан.

Комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр:

-Бид бүгд түүхээ сайн мэддэг гэж боддог. Гэтэл яг ярихаар мэддэггүй.  Жишээлбэл, жанжин Д.Сүхбаатар гэдэг хүнийг бүгд таньдаг мөртлөө ямар хүн байсан бэ? гээд асуухаар хувьсгал хийсэн гэдгээс цааш мэддэггүй юм байна гэдгийг судалгаа хийж байх үедээ ажигласан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би бараг Сүхбаатар судлаач болох дөхлөө шүү дээ. Уншиж судлаад, түүхчидтэй уулзаад явж байхдаа би өөрөө ч түүхээ сайн мэддэггүй гэдгээ анзаарлаа.

Тухайлбал, Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадамд 20 харваж түрүүлсэн. Богд хаанаас дөрвөн удаа бэйс цол хүртэж байсан гэх мэтчилэн хүмүүсийн тэр бүр мэддэггүй олон сонирхолтой баримт байдаг. Энэ бүгдийг комиктоо оруулахыг хичээсэн. Хүүхэд, залуустаа бид түүхээ сайн хүргэх ёстой юм байна.  Гадны түүх соёлыг судлаад уншаад байдаг мөртлөө өөрийнхөө улсын түүхийг мэдэхгүй байж болохгүй. Тиймээс илүү хялбаршуулсан аргаар, зурган хэлбэрээр үнэн бодит түүхийг хүргэхийг энэ төслөөр зорьж байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ 2 цаг 2 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй 2 цаг 6 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ 2 цаг 12 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм 3 цаг 18 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 22 цаг 24 мин Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ Өчигдөр 14 цаг 08 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй Өчигдөр 14 цаг 02 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр 13 цаг 10 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top