x

Монгол хүний бодит орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилгыг танилцууллаа

“Монголоо Шинэчилье” клубээс Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогыг хэрэгжүүлж "Монгол хүний бодит орлогыг ирэх арван жилийн дотор ам.доллароор хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга"-ыг дэвшүүлж байгаагаа өнөөдөр танилцуулаа.

Тус клубийг үүсгэн байгуулагч, УИХ-н гишүүн асан Д.Ганхуяг "Ирэх 10 жилд тодруулбал, 2030 он хүртэлх хугацаанд монгол хүн бүрт оногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, дундаж цалинг 1,000 ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлж багйаа юм. Бид энэ санаачилгыг гаргаж тавихдаа Монгол Улсын сүүлийн 10 жилийн эдийн засгийн үзүүлэлтүүд болон дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагыг судалсан. Өнөөгийн хөгжилтэй томоохон эдийн засагтай орнууд хөгжлийнхөө тодорхой үе шатанд ижил төстэй санаачилга, хөтөлбөрийг хэрэгжүүлж бодитой үр дүнд хүрсэн туршлага, түүх байдаг.

Үндэсний хэмжээний зорилт учраас үүнийг төр засаг, хувийн хэвшил, нийт ард иргэд дэмжиж байж амжилтад хүрнэ" гэдгийг хэллээ.

"Монголоо Шинэчилье" клуб (Innovation Club of Mongolia) нь 2014 онд байгуулагдсан бөгөөд "Бүтээлч монгол хүнээ дэмжье! Хичээсэн хүн сайхан амьдардаг итгэл төгс Монгол орноо хөгжүүлье!" уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

"БЭЛЭН МӨНГӨ ТАРААДАГ ПОПУЛИСТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ НИЙТ ХҮН АМЫН ТЭН ХАГАС НЬ ЯДУУРАЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ"

Монгол хүний бодит орлогыг ирэх арван жилийн дотор ам.доллароор хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга"-ыг боловсруулах болсон үндэслэл, шалтгааны талаар эдийн засагч Н.Энхбаяр "Зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засагтай улс орны хөгжлийн бодлогын үндсэн зорилт нь эдийн засгаа тогтвортой өсгөж, бизнесийн ая тухтай орчныг бүрдүүлэх замаар иргэдийнхээ амжиргааны чанарыг дээшлүүлэхэд чиглэж байдаг.

Эдийн засгийн тогтвортой хүртээмжтэй өсөлт нь энэ зууны хөгжпийн үндсэн чиг хандлага болоод байна. Энэ хандлагатай уялдуулан, манай орны эдийн засгийн төлөв байдлыг илтгэх үндсэн үзүүлэлтүүд болох ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, зарлага зэргээс 2011-2020 онд буюу өнгөрсөн арван жилийн хугацаанд дараах дүр зураг харагдаж байна.

Сүүлийн 10 жилд төгрөгөөр илэрхийлсэн ДНБ жилд дунджаар 6.3%-ийн өсөлттэй байсан. 2011 онд 17.3 % буюу хамгийн өндөр, 2016 онд 1.2 % буюу хамгийн бага өсөлттэй байжээ. Дээрх үзүүлэлтийг нэг хүнд ногдох байдлаар авч үзвэл, 2011 онд 4.9 сая төгрөг байсан бол 2020 онд 12.4 сая төгрөг болж нэмэгдэхээр байна.

Гэтэл ам.доллароор илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ 3,048-4,658 ам.долларын хооронд хэлбэлзэж, дундаж нь 4,062 ам.доллар байна.
Хамгийн багадаа 2011 онд 3,048 ам.доллар, хамгийн өндөртөө 2013 онд 4,658 ам.долларт хүрч байжээ. 4,062 ам.доллар нь олон улсын аргачлалаар ядуу ба дундаж орлоготой орнуудын зааг дээрх үзүүлэлт юм.

Эндээс Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4,100 ам.доллар орчимд хэлбэлзэж, сүүлийн 10 жилийг зогсонги байдалтай өнгөрөөсөн нь харагдаж байна.

Мөн сүүлийн 10 жил буюу 2010 оныг 2019 онтой харьцуулахад төгрөгийн худалдан авах ерөнхий чадвар хоёр дахин унажээ. Төгрөгийн ханшийн уналт нь өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 50-60 хувийг эзэлдэг импортын барааны үнийг хөөрөгдөн өсгөж, энэ хэмжээгээр айл өрхийн зардлыг нэмэгдүүлж, үр дүнд нь дундаж орлоготой айл өрхийн тоо буурч, орлого багатай айл өрхийн тоо нэмэгдэж байна.

Тэгвэл төгрөгийн ханш унахад нөлөөлсөн хүчин зүйл нь юу вэ? Хамгийн гол хүчин зүйл бол хавтгайрсан халамжийн бодлого, бэлэн мөнгө тараасан явдал юм.

2004-2012 оны хооронд хүн бүрд Эх орны хишиг /нэг сая төгрөг/, залуу гэр бүл болон хүүхдийн мөнгөөр ойролцоогоор нийт 1.8 тэрбум ам.доллар буюу 2.6 их наяд төгрөгийг бэлнээр тараасан байдаг. Энэ санхүүжилтийг босгохдоо зээл авах, мөнгө хэвлэх замаар шийдвэрлэсэн. Бэлэн мөнгө тараах нь бэлэнчлэх сэтгэлгээг хөөрөгдөөд зогсохгүй баялаг бүтээдэггүй, бүтээмжийг өсгөдөггүй, зөвхөн түр зуурын хэрэглээг дэмжсэнээр хуримтлал, төлбөрийн тэнцлийн ашиг болон гадаад валютын нөөц багатай оронд бол үндэсний валютын ханшийг унагаах урьдчилсан нөхцөл болдог байна. Хэрэв бэлэн мөнгө тарааснаас шалтгаалж үндэсний валютын ханш огцом унавал үр дагавар нь нийгэмд илүү их хор хөнөөлтэй байдаг.

Хэрэв бид цаашид улс төрийн намын амлалтаар бэлэн мөнгө тараадаг популист үйл ажиллагааг үргэлжлүүлбэл нийт хүн амын тэн хагас нь ядууралд өртөх эрсдэлтэй байна" хэмээн ярилаа.

"ЭДИЙН ЗАСГИЙГ 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙН ТУЛД БИДЭНД АХИАД ОЮУТОЛГОЙ ШИГ 10 ТӨСӨЛ ХЭРЭГТЭЙ"

Тэгвэл "Монгол хүний бодит орлогыг ирэх 10 жилийн дотор ам.доллароор хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга"-ыг хэрэгжүүлэхийн тулд ямар төсөл хөтөбөрүүдийг хэрэгжүүлэх ёстойг эдийн засагч, судлаач Ч.Отгочулуу тайлбарласан юм.

Тэрбээр "13 тэрбум ам.долларын эдийн засгийг 10 жилийн дотор 40 тэрбум ам.долларт хүргэхийн тулд энгийнээр тайлбарлавал бидэнд ахиад Оюутолгой шиг 10 төсөл хэрэгтэй. Бидний зүгээс эхний ээлжинд доорх 15 төслийг санал болгож байна. Эдгээр төсөл бизнесийн хувьд судалгаа, шинжилгээ нь хийгдчихсэн хэдий ч улс төрийн зөвшилцөл хэрэгтэй байгаа юм. Тиймээс энэ төслүүд дээр нэгдсэн ойлголтод хүрэхийг уриалж байна" гэлээ.

Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохих улс төрийн зөвшилцөл шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүд:

  1. Шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, банк санхүү, тээвэр логистикийн чөлөөт бүс
  2. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж экспортлох
  3. Байгалийн хий дамжуулах хоолой
  4. Нүүрсний гүн боловсруулалт (нүүрс хийжүүлэх, нүүрснээс байгалийн нийлэг хий ялгаруулах)
  5. Нүүрсний давхаргын метан хий олборлох, ашиглах төслүүд
  6. Овоотын коксжих нүүрсний уурхай(Хөвсгөл аймаг)-г эдийн засгийн эргэлтэд оруулах'
  7. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх
  8. Металлургийн салбарт зэс хайлуулах, төмөрлөгийн болон гангийн үйлдвэрүүдийн уөслүүд
  9. Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг ажиллуулах
  10. Хөдөө аж ахуй салбарт боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ширний бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх
  11. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Дулаан, Зөөвч Овоогийн цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах төслийг дэлхийд тэргүүлэгч Арева, РеЗицубиши компаниудтай хамтран хэрэгжүүлэхийг (өнөөгийн байдлаар хөрш орнууд шинээр баригдаж ашиглалтад орсон атомын цахилгаан станцын тоогоор дэлхийд тэргүүлж байна) дэмжих
  12. Газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх
  13. Хармагтайн зэсийн ордыг эргэлтэд орулах
  14. Гацууртын алтны ордыг эргэлтэд оруулах
  15. Газрын тос боловсруулах үйлдвэрийг нефть-химийн аж үйлдвэрийн цогцолборын хамтаар ашиглалтад оруулах

 

Түүнчлэн Монгол Улсын хувьд гурван гол чиглэл буюу бодлогын тогтвортой байдлыг бэхжүүлэх, дундаж давхрагыг дэмжих, ЖДҮ-ийг хөгжүүлэх шаардлагатайг эдийн засгийн судлаач Б.Лакшми хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 8 цаг 29 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 8 цаг 34 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 8 цаг 37 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 8 цаг 41 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 8 цаг 44 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 8 цаг 49 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 8 цаг 59 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 9 цаг 8 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 12 цаг 38 мин Месси 80 мянган евро хандивлажээ 13 цаг 9 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 13 цаг 19 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 13 цаг 19 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 13 цаг 24 мин Дайн өөрчлөгдсөөр байна 13 цаг 39 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 13 цаг 45 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 14 цаг 33 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top