x

Говь-Алтай аймаг 75 жилийн дараа шинэ номын сантай боллоо

Говь-Алтай аймаг 75 жилийн дараа шинэ номын сантай болжээ. Анх 1944 онд ард түмнийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байсан ахмад зохиолч Д.Сүрьяагийн нэрэмжит Говь-Алтай аймгийн нийтийн номын сан 75 жилийн босгон дээрээ шинэ өргөөтэй болжээ.

Шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, аймаг орон нутгийн удирдлагууд, номын сангийн хамт олон, ард иргэд уншигч хүүхэд багачууд оролцлоо.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Ном бол ертөнцийг харах цонх гэж бидний багад сургадаг байлаа. Шинэ номын өргөө иргэдэд нээлттэй очих дуртай газрын нэг болно гэдэгт итгэл дүүрэн байна. Аймгийн нийтийн номын сангийн хамт олон, нийт уншигч Алтай нутгийн түмэндээ шинэхэн номын сангаа нээж байгаад нь халуун баяр хүргэе" хэмээлээ.                                         

Тус номын сан нь анх нэг орон тоо, 200 номтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө 16 хүний бүтэц, бүрэлдэхүүнтэй 1800 байнгын уншигч бүртгэж, 20000 ирцэд 40000 номоор үйлчилж эхэлжээ.

Сан хөмрөг бүхий үндсэн фонддоо дотоод, гадаадын зохиолчдын зохиол бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, үлгэр тууль, түүх дурсамж, эрдэм шинжилгээ, цахим сонсдог, тусгай хэрэгцээний ном, өдөр тутмын сонин сэтгүүл зэргийг ашиглаж байгаа ажээ.

Нийтийн номын сангийн барилгын ажлыг улсын төсвийн 956,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Рокпэйнт” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 10 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 19 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 30 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 39 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 43 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 47 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 50 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 26 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top