x

Халхын Зая бандида Лувсанпэрэнлэйн “Гэгээн толь” монгол хэлээр хэвлэгдлээ

Анх төвд хэлээр дөрвөн ботиор хэвлэгдэж, олон түмнээ ”Заяын саньег” гэж алдаршсан Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй (1645-1715)-н бүтээлийг “Гэгээн толь” хэмээх нэг боть болгон Монгол хэлээр хэвлүүллээ.

“Гэгээн толь” хэмээх бурхны шашны нэвтэрхий толийн орчуулгын ажлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвдсудлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан асан Бэсүд Пэрэнлэйн Нямочир (1972-2016) бүтэн 8 жил буюу 2008-2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү судалгааны ажлыг манай нэрт төвдч, шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл бичгийн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар асан 2008 оны нэгдүгээр сараас эхлэн удирджээ.

Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болсон “Гэгээн толь”-ийн нээлтийн ёслолд сайд Ё.Баатарбилэг, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням нар үг хэлж, бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдол, судлаачдын олон жилийн нөр хөдөлмөрийн хүнд бэрхийг тодотгож өгөв.

Эрдэмт гэгээн Лувсанпэрэнлэй “Буддын шашны нэвтэрхий толь” бичсэн учир Бандида цол авсан бөгөөд энэ нь одоогийн ойлголтоор “академич” гэж хэлж болох ажээ.

Зая бандида Лувсанпэрэнлэй энэхүү толио 60 хасаг тэрэг ном уншсаны шим болгож, Энэтхэгээс Төвд, Төвдөөс Монголд дэлгэрсэн бурхны шашны эрдэмтдийн "transmission" буюу "тасралгүй суралцаж" ирсэн дарааллыг бүртгэн бичсэн байна.

Нэвтэрхий толь нь 1500 шахам хуудастай, 120 хуудас нэрийн хэлхээтэй, 4000 шахам үгийн тайлбартай. Бурхны шашны 2000 орчим жилийн түүх, 600 орчим хүний намтараар дамжуулан тасралтгүй иж бүрэн судалгаатай бичсэн лавламж юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 11 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 20 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 31 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 40 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 43 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 48 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 51 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 26 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top