x

Нэр бүхий 27 оюутанд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийг олгов

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийг олголоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж, сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөв. Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа. 

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн суралцагчид:

1. Б.Базарваань - ШУТИС-Геологи, уул уурхайн сургууль, Уул уурхайн машин, тоног төхөөрөмж

2. Т.Болор-Эрдэнэ - Отгонтэнгэр их сургууль-Хууль зүйн сургууль, Эрх зүй

3. Н.Булгантамир - Отготэнгэр их сургууль-Хууль зүйн сургууль, Эрх зүй

4. О.Ганбаяр - АШУҮИС-Нүүр, ам судлалын сургууль, Шүдний их эмч

5. Г. Ган-Эрдэнэ - ДХИС-Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Эрх зүй

6. М.Данзанпэрэнлэй - Санхүү, эдийн засгийн их сургууль, Санхүү

7. Э.Дэлгэрмаа - ДХИС-Шинжлэн магадлахуйн институт, Шүүх шинжилгээ-Эрх зүй

8. Н.Лхагвабаяр - МУИС-Шинжлэх ухааны сургууль, Сэтгүүл зүй

9. Г. Мандах - МУИС-Бизнесийн сургууль, Маркетинг

10. Т. Мөнгөнсаран - Сэлэнгэ аймаг дахь МСҮТ, Нарийн бичгийн дарга,  албан хэргийн ажилтан

11. Ц.Мөнхцэцэг - ХААИС-Агроэкологийн сургууль, Ургамал хамгаалал, хорио цээр

12. Б.Мягмардорж - ДХИС-Шинжлэн магадлахуйн институт, Шүүх шинжилгээ-Эрх зүй

13. С.Мягмарсүрэн - МУИС-Хууль зүйн сургууль, Эрх зүй

14. Ч.Мягмарсүрэн - Дорнод их сургууль, Газрын тосны инженер

15. Б.Одончимэг - Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Уламжлалт анагаах ухааны их эмч

16. Б.Отгонбат - Этүгэн их сургууль-Эрүүл мэндийн сургууль, Хүний их эмч

17. Б.Пагма - ШУТИС-Эрчим хүчний сургууль, Цахилгааны инженер

18. О.Сарангуа - Мандах их сургууль, Нягтлан бодох бүртгэл-Банк

19. Н.Сувд - СУИС-Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Уран зураг

20. О.Сүххуяг - Налайх дүүрэг дэх МСҮТ, Хүнд машин, механизмын засварчин

21. Б.Улсболд - МУИС-Хууль зүйн сургууль, Олон улсын эрх зүй

22. А.Хишигтөгс - МУИС-Шинжлэх ухааны сургууль, Социологи

23. А.Цогжавхлан - ҮБХИС-Аюулгүй байдлын сургууль, Барилга, инженерийн байгууламж

24. С.Цэвээнжаргал - Мандах их сургууль, Нягтлан бодох бүртгэл-Аудит

25. Х.Шаравдорж - АШУҮИС-Анагаах ухааны сургууль, Хүний их эмч

26. Р. Энхзаяа - СУИС-Соёлын сургууль, Менежмент

27. У.Энхчимэг - Сүхбаатар аймаг дахь МСҮТ, Барилгын засал чимэглэл 

Дээрх суралцагчид:

-Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан

-Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж, үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дууриал болсон

-Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн

-Амжилттай суралцаж бусдад үлгэр дууриал болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн

-“Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичих гэсэн шалгуурыг 85-аас дээш хувиар хангасан байна.

Суралцагчдад Ерөнхий сайдын өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртээв. Энэ жил нийт 87 суралцагч материалаа ирүүлснээс, 27 оюутан ийнхүү шалгарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА (103.240.241.110)
    АНАГААХД ТЭНЦЭЭГҮЙ СУРЛАГА МУУТАЙ ХҮҮХДҮҮД ХУВИЙН ЖИЖИГ СУРГУУЛЬД ТӨГСӨЖ ЭМЧ БОЛЖ ЭМЧ НАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААЖ БАЙГААГ ЭМНЭЛЭГИЙН САЛБАРЫХАН ШИГШИН ЗЭВҮҮЦЭЖ
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 13 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 21 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 33 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 41 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 45 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 49 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 53 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 28 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top