Улс төр

2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов
2024-12-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхав
Уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ.
2024-12-06

Төсвийн зардлаас 2.3 их наядыг хасч, орлогыг 394 тэрбумаар бууруулжээ
Б.Жавхлан: Шилжиж байгаа төсвийг танахгүй, төслийг зогсоож болохгүй. Он дамжих тусмаа төсөвт өртөг нь нэмэгдэнэ.
2024-12-05

Төсөв 2025: Үндэсний хиймэл дагуулын 211,6 тэрбумыг хасчээ
Монгол Улсын Засгийн газраас дахин боловсруулж, УИХ-д өргөн барьсан /2024.12.04/ 2025 оны төсвийн төслийн талаарх товч мэдээллийг хүргэж байна.
2024-12-05

2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Хууль тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 93 гишүүний 81 нь буюу 87.1 хувь нь дэмжсэн тул хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
2024-12-05

ЗАСГИЙН ГАЗАР: УИХ-ын баталсан төсвөөс 2.3 их наяд төгрөгийн зардлыг танахаар болов
Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
2024-12-05

Нийслэлд бие даасан эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах асуудлыг судална
Нийслэл Улаанбаатар хотод бие даасан тархмал эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс өөр дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудлыг судалж, танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт даалгалаа.
2024-12-05

"Ногоон автобусны" гэх дуулиант хэргийн шүүх хурал гурав дахиа хойшиллоо
А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч өмгөөлөгчдийн хүсэлтээр гурав дахиа хойшиллоо.
2024-12-05

Зам ашигласны төлбөрийг 5 дахин, тээврийн хэрэгслийн татварыг 3 дахин нэмэгдүүллээ
НИТХ хаалттай хуралдаж, нийслэлийн 2025 төсвийг баталлаа. Төсөв батлагдсанаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар 3 дахин, Зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдлээ.
2024-12-05

Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов.
2024-12-04

2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна
Ажлын хэсгийн ахлагчаар гишүүн Ч.Лодойсамбууг, бүрэлдэхүүнд гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарыг ажиллуулах, 2025 оны төсвийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх дэгийн талаарх саналаа танилцуулахыг үүрэг болгов.
2024-12-04

Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно
Хуралдаанаар УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн асуудлыг хэлэлцэнэ. Саудын Араб Улсад ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно.
2024-12-04

Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо өчигдөр эхэллээ. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ.
2024-12-03

2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний 50 нь буюу 71.4 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
2024-12-02

Үндэсний Хиймэл дагуул хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав
Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуул” төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг шинэчилж дууссан, ирэх 7 хоногт МАН-ын бүлгийн хуралд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Зээлийн хэлэлцээг Сангийн яамны зүгээс боловсруулж дууслаа. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр тус төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна
2024-12-02

2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана
Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.
2024-11-29

У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй. Ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй.
2024-11-29

Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв
Энэ жил 62,688 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж, андгай өргөх ёслолыг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулжээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан байна.
2024-11-27

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
2024-11-26

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв
Д.Амарбаясгалан: Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж ард иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
2024-11-26
