x

Хоёр улс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын дотоод хэргийн салбарт хамтран ажиллаж байгаа болон цаашид хийх ажлын талаар санал солилцов.

Дэлхийн Олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форумд оролцож буй Л.Мөнхбаатар сайд форум нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах, тулгарч буй асуудлыг шийдэхэд олон улсын хамтын ажиллагааны гарц шийдлийг эрэх, харилцан туршлага солилцох, яриа, хэлэлцээ өрнүүлэх чухал талбар болсныг тодотголоо. Тэрбээр Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжиж, тэр дундаа хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцолсон юм.

Талууд “2022-2026 онд Хамтран ажиллах тухай Монгол Улсын ХЗДХЯ, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын үйл ажиллагааны хөтөлбөр” үр дүнтэй байгааг сайшааж, 2026-2030 онд хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чадлыг нэмэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг бүх түвшинд хамгаалах хөтөлбөрийг шинэ агуулгаар баяжуулан шинэчлэн байгуулахаар тохиролцжээ.

Тодруулбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхгүй байхад хоёр улсын хилийн хяналтыг чангатгах, тэдгээр бодисыг илрүүлэх, шинжлэх, бүртгэхэд ашигладаг техник, тоног төхөөрөмж, арга зүйн талаар мэдээлэл, солилцох, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл солилцох түвшинг дээшлүүлэх, техник технологийг шинэчилнэ. Мөн хөрөнгө оруулалтын орчныг хамгаалж, залилах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар хамтын ажиллагааг сайжруулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монголын цагдаагийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын тусгай зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдыг БНХАУ-ын хууль сахиулах чиглэлийн сургууль, байгууллагад богино, урт хугацааны сургалтад хамруулах юм.

 

Түүнчлэн харьяа байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай санал солилцож, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тавьсан санал хүсэлтийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Grace Bernard (84.239.33.135)
    HOW TO RECOVER LOST BITCOIN / REVENANT CYBER HACKER It’s quite unfortunate that too many people have fallen victim to the vast array of online frauds, resulting in large losses, some accountable to life – changing consequences. I have been a victim of fraud of about $95,000.00 by two binary platform films, Into invest binary option and I was totally devastated and confused. But thank God for my neighbor who introduced me to a legit and certified binary recovery expert company ( REVENANT CYBER HACKER ) that helped me recover all my lost funds, If you have found your self in the middle of online losing streak, though the emotions that inevitably accompany those losses can be devastating to your confidence. Do not worry. Kindly contact REVENANT CYBER HACKER for guidelines on how you can withdraw your funds from your PLATFROM VIA Email : revenantcyberhacker ( @ ) gmail (. ) com Telegram: revenantcyberhacker WhatsApp: + 1 (208) 425-8584 WhatsApp: + 1 (913) 820-0739 Website:http://www.revenantcyberhacker.com
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • Marian Lucas (149.88.98.130)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 38 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 50 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 30 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 39 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 47 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 12 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 32 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 37 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 42 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 47 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 8 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 55 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 39 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top