Улс төр

Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ
“Бадрах энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх лхагва гаригт УИХ-д өргөн барина. Энэ бол Оюутолгойн гэрээнээс хойших хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ.
2024-12-20

Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-нд иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын системд “Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!" сэдэвт өргөдлийг үүсгэж иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Арав хоногийн дотор 70 мянга гаруй иргэн цахимаар гарын үсэг зурснаар УИХ-ын нээлттэй сонсгол явуулахаар болсон.
2024-12-20

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай, “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
2024-12-20

Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана
Ээлжит бус хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг хэлэлцэнэ.
2024-12-19

Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг тус иргэд эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийллээ.
2024-12-19

Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав
Ц.Баатархүү: Эмнэлгийн байгууллагууд руу чиглэсэн кибер халдлага нэмэгдэж байна. Эхний ээлжид эмнэлгүүд кибер аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай. Эрүүл мэндийн цахимжилт дээр ЭМЯ, ЦХИХХЯ хамтарч ажиллана.
2024-12-19

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа
Үндэсний хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар....
2024-12-18

ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ
Энэ хүрээнд төрөөс олгож байгаа зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актын уялдааг хангах чиглэлээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах юм байна.
2024-12-18

С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлуулсан
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг нарийвчлан тусгах, нөгөө талаараа экспортлогч аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ дэмжих...
2024-12-18

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонхи нь С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжсэн ч М.Алтан-Очирыг дэмжсэнгүй. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
2024-12-18

Ерөнхийлөгч Хавдар судлалын шинэ төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа
Энэ талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.
2024-12-17

Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно
Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд газрын станц барих 5 байршилд үнэлгээ хийж, радио давтамжийн судалгааг гүйцэтгэв. Тус ажил 80 хувийн гүйцэтгэлтэй яваа, энэ сарын 20-нд хүлээлгэж өгнө.
2024-12-17

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна
Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор чуулж буй үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Анагаах ухааны доктор Н.Хүрэлбаатар нээж үг хэллээ.
2024-12-17

ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа
Санал хураалтад 110 гишүүн оролцсож, 90 гишүүн буюу 81.8 хувь нь дэмжсэнээр 2025 оны төсвийн төслийг эцэслэн батлав.
2024-12-12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа
2020 онд 6.8 сая.литр байсан түүхий сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая.литр болж нэмэгджээ. 2024-2025 онд 14 аймгийн 32 үйлдвэр, цех сүүний урамшуулалд хамрагдахаар шалгараад байна.
2024-12-10

2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааг 50 хувь бууруулна.
2024-12-10

Үзэл бодолтой байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай...
Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх эрхтэй, хэний ч өөрийн сонгосон шашин, шүтлэгтэй байх, эсхүл шашин, шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй гэж заасан.
2024-12-08

Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний системийг хөгжүүлж байна
М.ТУЛГАТ: Технологийн үсрэнгүй өөрчлөлтийн эрин үед хиймэл оюун өгөгдөл дээр суурилж байна. Өгөгдлийн засаглалыг бий болгохоор зорьж байна. Нээлттэй өгөгдлийг бизнес, судалгаа шинжилгээнд ашиглахад суралцах, хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна.
2024-12-06

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-12-06

Цахим өргөдөлд 70 000 иргэн гарын үсэг зурснаар утааны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх болов
70 180 иргэн сонсголыг дэмжиж гарын үсэг зурснаар утааны асуудал, түүнд зарцуулсэн төсвийн зарцуулалтад хяналт тавьж, үнэлгээ хийх, УИХ-ын нээлттэй сонсгол хийхээр болов.
2024-12-06
