x

Монгол Улс 1.5 тэрбум хүртэл ам.долларын санхүүжилт босгох боломжтой

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж байна.

Үүний тулд "Газар-Ус-Мод" томьёоллоор тодорхой санаачилга боловсруулж байгаа. Монгол Улс тус хурлыг зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой. Тухайлбал, Энэтхэг Улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.долларын, хөрөнгө оруулалт босгосон бол Кот д’Ивуар Улс 2022 онд Африк тивийг ногооруулж, цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэй хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.доллар татжээ. Харин Саудын Арабын хаант Улс өнгөрсөн онд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэх түншлэл”-ийг олон улсад хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэнэ. Энэ хүрээнд хоёр болон олон талт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, үндэсний, орон нутгийн санаачилгыг дэмжиж, төсөл хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой. Байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулахаас гадна монголын эдийн засагт шууд, шууд бусаар нөлөөлнө гэж үзэж байгаа.

Цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг байгаль орчны асуудал, сорилт, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэхээр цуглах 190 гаруй орны 10 мянган төлөөлөгч Монголд байх зардлаа өөрсдөө хариуцдаг бөгөөд хурлыг бизнес аялал жуулчлалын хэлбэрт тооцож, Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийг дэмжих юм.

Монгол Улс 2026 оны наймдугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах боломжтой, аливаа конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулагч Засгийн газар, сонирхсон талууд санал, санаачилга танилцуулан батлуулах эрхтэй байдаг. Зөвхөн Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах нь дэлхийн эдийн засаг, хөрөнгийн урсгал, олон улсын байдлаас үүдэн эрсдэл ихтэй, хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай тул бүс нутаг, олон улсын хэмжээнд санаачилга боловсруулах замаар үр ашиг хүртэх боломжтой аж. Иймээс өөрийн орны нөхцөл байдлыг харгалзан чанарт чиглэсэн, санхүүжилт татах, хэрэгжилтийг хангах боломжтой хэмээн “STEPPE ACTION AGENDA” нэртэй олон улсын урт хугацааны стратегид суурилсан бэлчээрийн тэргүүлэх, ус ба газрын нэгдсэн менежментийн, байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга боловсруулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 11 цаг 41 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 11 цаг 45 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 11 цаг 46 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 11 цаг 48 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 11 цаг 48 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 11 цаг 51 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 11 цаг 54 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 11 цаг 56 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 11 цаг 58 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 11 цаг 59 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 13 цаг 9 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 13 цаг 33 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 14 цаг 14 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 14 цаг 15 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 14 цаг 16 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 15 цаг 11 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 15 цаг 28 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 15 цаг 29 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 15 цаг 30 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 15 цаг 31 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл...
Top