x

Халзан бүрэгтэй: Ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн оролцож, үг хэлэв

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулж буй “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үдээс хойш оролцогчдын санал болон Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн.  

Хэлэлцүүлэгт Ховд аймаг болон Мянгад сумын иргэдийг төлөөлөн 24, D-parliament.mn цахим хуудсаар дамжуулан 17, заалнаас 19, нийт 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн байгууллага болон шинжээчдийн дүгнэлт, илтгэлд дурдагдсан мэдээлэл хэт ерөнхий, тодорхой бус, бусад олон улсын байгуулага, судлаачдын хийсэн судалгааны дүгнэлттэй мэдээллэл нь зөрүүтэй байгаад анхаарах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, дүгнэлт өнөө хэр батлагдаагүй байхад төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй нь хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахад чиглэнэ гэдгийг онцлоод төрөөс “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл өгч, мэдэх эрхийг нь хангах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Б.Уянга, С.Замира, Э.Болормаа, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн, О.Амгаланбаатар, Б.Заяабал, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал хэлсэн. Гишүүд “Халзан бүрэгтэй” ордын хувьд хайгуулын ажил эхэлсэн хэдий ч цаашид ашиглалт, олборлолт явуулбал хэчнээн тонн хүдэр гаргаад түүнийгээ баяжуулах юм,  үлдэгдэл овоолгоос нь хэдий хэрийн цацраг  тархаж, тэр нь хүрээлэн буй орчин, хүн, мал, ан амьтан, экологид нөлөөлөх эсэх талаар тодорхой мэдээллүүдээр иргэдээ хангах хэрэгтэй гэв. Мөн цаашид сонсголын үр дүнд төр ямар нэг байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон болохоор үүнийгээ үргэлжлүүлэх, эсвэл цуцлах талаар тодорхой шийдвэр гаргаж, нийгмийг талцуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудалд шийдвэр гаргах хүртэл тууштай хамтарч ажиллана гэдгээ гишүүд мэдэгдлээ.

Түүнчлэн Монгол Улс газрын ховор элементийг ашиглахад өөрийн бодлогыг тодорхойлж, энэ салбарт гуравдагч улсуудын хөрөнгө оруулалтыг татах нь үндэсний эрх ашиг тул салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах цаг болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна гэв. Хамгийн гол асуудал нь хайгуул, ашиглалтын нэг лиценз, ашиг сонирхлын зөрчил үүсгээд тэр нь Монгол Улсын газрын ховор элементийн хөгжлийг булшлах, гацаах үр дагаварт хүргэж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Үүгээр ерөнхий хяналтын сонсгол өндөрлөж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар сонсголыг хааж, үг хэллээ. Тэрбээр өдрийн турш сонсголд  идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн төлөөлөлд тусгайлан талархал илэрхийлэв. Мөн энэхүү ерөнхий хяналтын сонсголоос гаргасан дүгнэлтийг холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг дуулгалаа.

Түүнчлэн газрын ховор элементийн хайгуул хийж буй аж ахуйн нэгж, иргэд хоорондын үл ойлголцолд төр тодорхой түвшинд оролцож, асуудлыг зохицуулах шаардлагыг хүлээж байгаагийн цаана төрийн бодлого тодорхойгүй байгаа нь харагдаж байна гэв.

Нөгөө талаас нь авч үзвэл өнгөрсөн хугацаанд газрын ховор элементийн хайгуул, ашиглалт, тусгай зөвшөөрөлд хэлбэр төдий хандаж байсан бол өнөөдөр газрын ховор элемент нь юу болох, хүний эрүүл мэндэд хортой, хоргүй эсэх талаар нарийвчилсан судалгаануудыг хийх эрх зүйн орчин шаардлагатай байгааг давхар харуулаад байгааг сонсгол даргалагч онцоллоо.

Мөн тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн үл ойлголцлын түвшинд байгаа асуудлыг ойлголцлын түвшинд хүргэх хэмжээнд зохицуулах үүргийг парламент хүлээн авч, анхаарч ажиллахаа илэрхийлэв. Улмаар 126 гишүүнтэй энэ парламент хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгоход санаачилгатай ажиллана гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 25 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 26 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 27 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 32 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 8 цаг 33 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 8 цаг 34 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 8 цаг 35 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 8 цаг 37 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 10 цаг 47 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 10 цаг 49 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 10 цаг 51 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 10 цаг 53 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 54 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 10 цаг 55 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 10 цаг 58 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 10 цаг 58 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 12 цаг 36 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 12 цаг 37 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 12 цаг 39 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 12 цаг 40 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top