x

Гэр бүлийн болон нийгмийн хүчирхийллээс сэргийлэх шинэ төлөвлөгөө боловсруулна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах Хүчирхийллийн эсрэг үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудал нь дан ганц хууль зүй, гэр бүл, цагдаагийн байгууллагын асуудал биш. Эрүүл мэнд, соёл, спорт, боловсролын салбарт анхаарлаа хандуулах цаг болсон. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт гэр бүлийн болон бэлгийн боловсрол олгох агуулгыг тусгах, хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлаг, спортоор дамжуулан хувь хүнийг төлөвшүүлэх, нийгэмд эерэг хандлага бий болгох цаг үеийн шаардлага нэгэнт бий болсон талаар онцлоод түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнд суурилан бүх нийтийн хамтын ажиллагаа, салбар бүрийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах шаардлагатай байна гэв. 

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээтэй холбоотой дүгнэлтэд үндэслэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан танилцуулахыг Үндэсний хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар болон энэ хороонд ажиллаж байгаа Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдлагуудад даалгав. 

Түүний дараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул, Технологи ашиглан үйлдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, Хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудал, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой агуулга, түүнд хийсэн дүн шинжилгээ ба боловсролын салбарын хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал,  Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Баярболд Эрүүл мэндийн салбар дахь хүчирхийллээс сэргийлэх хариу арга хэмжээний талаар танилцууллаа. 

Хуралдааны төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжиж буй журмын талаарх мэдээллийг сонссон нь чухал байлаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо нь хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулж, ойрын хугацаанд ирүүлэхийг хүсэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй судалгааны ажил хийсэн. Эдгээр судалгааны тайлан зөвлөмжтэй танилцаад Үндэсний хорооны дараагийн хуралдаанаар ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төлөвлөгөө гарган хамтран ажиллана гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 22 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 23 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 24 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 28 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 8 цаг 30 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 8 цаг 31 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 8 цаг 32 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 8 цаг 34 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 10 цаг 44 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 10 цаг 46 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 10 цаг 47 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 10 цаг 49 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 51 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 10 цаг 52 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 10 цаг 54 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 10 цаг 55 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 12 цаг 32 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 12 цаг 33 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 12 цаг 35 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 12 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top