x

Үндэсний баялгийн санг арвижуулж, иргэн бүрт үр өгөөж хүртээх зорилт тавилаа

Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө.

Стратегийн ордуудын өгөөжийг шударгаар хуваарилах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь энэ уулзалтын зорилго юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн хоёрдугаар хэсэг болон Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж буйд талархал илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд стратегийн ордууд Монголын эдийн засгийн хөдөлгүүр байлаа. Харин одоо ард түмний эрх ашиг, ирээдүйн баталгааг дээдэлж, хамтын хариуцлагыг ухамсарлах цаг ирлээ. Иймд ил тод, нээлттэй, тэгш шударга, хууль дээдэлсэн, харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа чухал. Ингэж байж нийгмийн хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай уул уурхай хөгжинө гэлээ. Ерөнхий сайд гурван зарчим баримталж буйгаа танилцууллаа.

-Иргэн бүрд үр өгөөж хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх,

-Бүтээмжтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай төр, хувийн хэвшлийн түншлэлд хүрэх,

-Үндэсний баялгийн санг арвижуулж, Монголын ирээдүйг баталгаажуулах нь бидний зорилго гэв. Ингэхдээ Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тус сангийн хуримтлалыг орон сууцны зээлийн эх үүсвэр болгох боломжийн талаар санал солилцлоо. Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа оролцогчид илэрхийллээ.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга Г.Батцэнгэл салбараа төлөөлж үг хэллээ. АМНАТ-ын 65 хувийг Ирээдүйн өв санд цуглуулж байгаа юм. Өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй. Өнөөдөр иргэдэд энэ сангийн хуваарилалт очих ёстой. АМНАТ бол борлуулалтын орлогоос шууд татдаг хамгийн эрсдэлгүй татвар. Иймд АМНАТ-ын тодорхой хэсгийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй. Ингэвэл ард иргэд уул уурхайн салбарыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй яриа хэлэлцээ хийх замаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх талаар санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ асуудлыг ирэх аравдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.

Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

Үндсэн хуулийн энэ зарчим, үзэл санааг баталгаажуулж Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувь хэмжээг тогтоох, түүнд хамаарах ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны наймдугаар сард захирамж гаргаж, Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Тус Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулж буй болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийж байна. Ажлын хэсэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж, хууль ёсны эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Тэгш, шударга, нээлттэй байх зарчим баримтална. Мөн баялаг бүтээгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд аливаа үндэслэл, шаардлагагүйгээр саад бэрхшээл учруулахаас сэргийлж ажиллана гэлээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл тус уулзалтад оролцлоо.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Pollard Valery (216.73.162.102)
    There are moments in life when everything seems to fall apart — and for me, that moment came when I lost access to my account and the cryptocurrency I had worked so hard to build over the years. It wasn’t just the financial loss — it was the helplessness, the fear, and the sinking feeling that I had been completely locked out of my future. I had fallen victim to a [phishing attack / compromised wallet / forgotten keys/system error], and my entire portfolio vanished overnight. My login credentials failed, my recovery phrases were blocked, and the blockchain trail seemed cold. Every “solution” I found online felt like another scam, another dead end. In what I can only describe as a dying moment — when I was emotionally and financially drained — I reached out to Digital Light Solution At website https://digitallightsolution.com/ . And that’s when everything changed. From the very first interaction, they treated my case like it mattered. No empty promises, no generic responses. Just calm, professional guidance and a real strategy to get my account and crypto back. They Helped me retrieve lost keys and verify ownership — they Recovered my cryptocurrency in full — something I thought was gone forever. The team worked quickly, confidentially, and with deep technical knowledge. They kept me updated every step of the way and never gave me false hope — only facts and action. Within just [insert timeframe 72 hours], I was looking at my account again, with my full crypto balance restored. I honestly couldn’t believe it. It felt like a miracle — but it was actually just world-class expertise. Digital Light Solution didn’t just recover my assets — they brought me back from the edge. I’ll never forget what they did for me, and I would recommend them to anyone who feels lost or hopeless in a digital crisis. They deliver. They care. They fight for you when no one else can [Email: digitallightsolution@qualityservice.com] And [Telegram — digitallightsolution]
    2025 оны 09 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 24 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 25 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 25 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 30 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 8 цаг 31 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 8 цаг 32 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 8 цаг 34 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 8 цаг 35 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 10 цаг 46 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 10 цаг 48 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 10 цаг 49 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 10 цаг 51 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 53 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 10 цаг 54 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 10 цаг 56 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 10 цаг 57 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 12 цаг 34 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 12 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 12 цаг 37 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 12 цаг 39 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top