x

Шэнь Миньжуань: ШХАБ-ын Тяньжиний уулзалт хамгийн өргөн хүрээтэйгээр болж өндөрлөлөө

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт зориулсан үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаар хэвлэлийн хурал хийв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань мэдээллийнхээ эхэнд, “Анх зургаан улстайгаар үүсэн байгуулагдаж байсан ШХАБ нь өнгөрсөн 24 жилийн хугацаанд дэлхийн хамгийн олон хүн амыг хамарсан, хамгийн өргөн газар нутагтай, хамгийн их хөгжлийн боломжтой бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болжээ. Саяхан өндөрлөсөн ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалт нь өнөөг хүртэлх хугацааны хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн арвин үр дүнтэй уулзалт боллоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус дээд хэмжээний уулзалтын хүрээнд Даян дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлсэн нь хамгийн онцлох үйл явдал болов. Даян дэлхийн засаглалын санаачилга нь үндсэн таван үзэл баримтлалыг агуулж буй. Үүнд, тусгаар улсын бүрэн эрх, эрх тэгш байдлыг эрхэмлэх, олон улсын хууль, эрх зүйг дээдлэх, олон талт үзлийг хэрэгжүүлэх, хүн төвтэй хандлагыг уриалах, үйл ажиллагааны чиг баримжааг анхаарах зэрэг явдал юм. Даян дэлхийн санаачилга нь БНХАУ-ын даргын өмнө нь дэвшүүлсэн Даян дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилгатай харилцан уялдаатай. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт 8 чухал үр дүнд хүрсний дотор ШХАБ-ын ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг баталсан явдал байлаа” хэмээн онцлов.

Түүнчлэн Элчин сайд мэдээлэлдээ, "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалт, хоёр болон гурван талт уулзалтад тус тус оролцсон. Ерөнхийлөгч нар уулзалтынхаа үеэр төрийн тэргүүн нарын манлайлал дор хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, тасралтгүй гүнзгийрч байгааг сайшаасан. Мөн үеэр талууд хамтын ажиллагааны таван баримт бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын протокол”-д гарын үсэг зурсан нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг төрөлжсөн чиглэлээр нийлүүлэхэд чиглэсэн нэгэн чухал алхам болсон. Түүнчлэн тус үеэр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын VII уулзалт болсон нь гурван жилийн дараах уулзалт юм. Энэ удаагийн уулзалт нь гурван талт хамтын ажиллагаа тогтвортой урагшилж, бодит үр дүн гарч буйг илтгэж байна”  гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань  Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээ Бээжин хотноо ёслол төгөлдөр болж өнгөрсөн болохыг хэлээд, тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчдийн хамт оролцсон нь түүнд онцгой сэтгэгдэл үлдээсэн хэмээн дурслаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Жанчхүүгийн даваан дахь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн нь түүхийг бүдгэрүүлэхгүй, үүрд санан дурсаж явах ёстойг сануулсан хэрэг боллоо” хэмээв.

Элчин сайдын мэдээллийн дараагаар сэтгүүлчид хөгжлийн төслүүд, түүний явц, хэрэгжүүлэх боломжуудын талаар асууж, хариулт авав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 42 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 1 цаг 9 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 1 цаг 9 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 1 цаг 11 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 1 цаг 12 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 1 цаг 14 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 1 цаг 17 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 1 цаг 19 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 1 цаг 19 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 1 цаг 20 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 20 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 3 цаг 25 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 3 цаг 26 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 3 цаг 28 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 3 цаг 29 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 3 цаг 32 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 3 цаг 34 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 3 цаг 37 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 3 цаг 38 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 3 цаг 39 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top