x

Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай нар энэ сарын 12-нд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний шинжээчдийн багийн ахлагч Др Руперто Викторияно Гонгора тэргүүтэй экспертүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын урилгаар эл салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээ хийхээр хүрэлцэн ирсэн экспертүүдтэй уулзаж буйд талархал илэрхийлээд, УИХ мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Мөн УИХ сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэх асуудалд онцгойлон анхаарч, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд УИХ-аар баталж, энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан ажиллаж буйг дурдлаа.  
Ноён Др Руперто Викторияно Гонгора, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага нь малын эрүүл мэндийн чиглэлээр стандарт тогтоодог бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлж, энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны давуу, сул талыг судалж, сайжруулах асуудалд зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна гэв. Тэрбээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь мал эмнэлгийн салбарын тогтолцоог ахисан түвшинд гаргахад чухал түлхэц болсныг тэмдэглээд, өнөөдрийн хүрсэн өндөр түвшнээ цааш нь алдалгүйгээр хадгалахын тулд анхаарах асуудлаар өгөх зөвлөмж, урьдчилсан дүнгийн талаар удахгүй танилцуулна гэж байлаа.

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэх гэж байгааг дурдаад, мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлгээг хийхдээ асуудлыг олон талаас нь судлан, өргөн цар хүрээгээр харж, ажиллахыг хүсэв.

Түүнчлэн тэрбээр, Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд улсын төсвөөс гадна олон улсын түншлэл, технологийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эл салбарын хүний нөөцийг бэлтгэх, бэхжүүлэх, лабораторийн чадавхыг сайжруулахад анхаарах шаардлагатай талаар санал хэлсний зэрэгцээ тус экспертүүдийн гаргах үнэлгээний тайлан, зөвлөмжид анхаарч, ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 9 цаг 59 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 10 цаг 9 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 9 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 10 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 12 цаг 39 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 12 цаг 41 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 12 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 12 цаг 44 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 12 цаг 45 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 12 цаг 46 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 14 цаг 57 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 58 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 14 цаг 58 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 14 цаг 59 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 15 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 15 цаг 1 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 16 цаг 59 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 17 цаг 1 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 17 цаг 10 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top