x

Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулж байна

Азийн Эмэгтэй парламентчдын бүлгийн 2025 оны чуулга уулзалт өнөөдөр "Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвийн дор эхэллээ.

Чуулга уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийг хариуцсан захирал Андреас Кляйн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсад морилон ирж, чуулганд оролцож буй Азийн улс орнуудын эмэгтэй парламентчдад Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан амжилт хүсэж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогод онцгой ач холбогдол өгөх нь улс орны ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтвортой байдлын үндэс юм. Гэтэл дэлхий дахинаа ядуурлын түвшинд эмэгтэйчүүдийн өртөх нь их, цалингийн ялгавартай, хөдөлмөрийн мөлжлөг элбэг, санхүүгийн мэдлэг хомс, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зээлийн барьцаа хөрөнгө бага, эдийн засгийн хувьд хараат зэрэг асуудал байсаар байна. Монгол орны хувьд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлого баримталж, Улсын Их Хурлын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх үйл ажиллагааг бүс нутагтаа анх удаа албан ёсоор 2025 оны 4 дүгээр сард эхлүүлсэн гэв.

Хамтран зохион байгуулагч Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийг хариуцсан захирал Андреас Кляйн чуулгад оролцогчдод хандан, Конрад-Аденауэрын Сан 2011 оноос эхлэн Азийн 40 гаруй эмэгтэй парламентчтай хамтран эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж, улмаар 2014 онд Сингапур Улсад Азийн Эмэгтэй парламентчдын бүлэг албан ёсоор байгуулагдсан. Эв санааны нэгдлийн онцгой тавцан ийнхүү бий болсон. Азийн Эмэгтэй парламентчдын бүлэг нь Ази тивийн хэмжээнд эмэгтэй парламентчдыг тогтмол цуглуулдаг анхны бүс нутгийн сүлжээ болсон. Эмэгтэй манлайлагчид харилцан туршлага хуваалцаж, бодлогын шинэчлэлийг хамтдаа боловсруулах боломж олгодог онцлогтой хэмээлээ.

Чуулганы үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан тавив. Тэрбээр Олон Улсын Ардчиллын өдрөөр Азийн улс орнуудын эмэгтэй парламентчид эх оронд минь чуулж байгаад ихэд талархаж байна гээд, энэ удаагийн уулзалт Монголын ардчиллын хувьд онцгой цаг үед тохиож байна. Учир нь бид ардчилсан хувьсгалынхаа 35 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ой нь ардчилсан институтүүдийг бий болгох, хүний үндсэн эрх, эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийн төлөөх амаргүй тэмцэл, амжилтыг байнга сануулдаг юм. Энэ тэмцэлд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог үгүйсгэх аргагүй. Цаашид бид бүтэц саад бэрхшээлийг арилгах, хэвшмэл ойлголттой тэмцэх, эмэгтэйчүүд улс төрд амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай. Улс төрийн манлайллыг бий болгохын тулд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд бэхжүүлэх нь зайлшгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.

"Энэхүү чуулга уулзалтыг бид жендэрийн тэгш байдал, эдийн засгийн чадавхжуулалтад үзүүлэх тууштай байдлаа бататгах боломж болгон ашиглая. Бид хамтдаа илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой ирээдүйг бүтээж чадна" хэмээн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер онцлов.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсээд, энэхүү чуулга уулзалт нь ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд чухал ахиц дэвшил авчрах боломжийг нээж байна. Хэлэлцэх асуудал, санаачилгууд нь онолын төдий бус, бодит өөрчлөлт, шинэчлэл, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хүчирхэг эхлэл болно гэдэгт итгэж байна гэсэн юм.

Чуулга уулзалт маргааш таван салбар хуралдаанаар үргэлжлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 42 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 1 цаг 9 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 1 цаг 9 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 1 цаг 11 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 1 цаг 12 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 1 цаг 14 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 1 цаг 17 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 1 цаг 19 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 1 цаг 19 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 1 цаг 20 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 20 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 3 цаг 25 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 3 цаг 26 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 3 цаг 28 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 3 цаг 29 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 3 цаг 32 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 3 цаг 34 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 3 цаг 37 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 3 цаг 38 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 3 цаг 39 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top