Улс төр

Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү агсны хэрэг дээр гаднаас мөрдөгч урих хэрэгтэй
"Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна" гэв.
2024-04-11

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын 2024 оны хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.11-12/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
2024-04-11

Д.Амарбаясгалан: Гурилын үнэ хямдарвал инфляц буурна, арилжааны банкны хүү багасна
Гурил, гурилан бүтээгдэхүүн нь инфляцийн 30 орчим хувьд нөлөөлдөг. Гурилын үйлдвэрүүдийн монополыг задалж, зах зээлийн өрсөлдөөнд оруулах зарчмаар үнийг буулгах, ингэснээр инфляци буурах боломжтой гэв.
2024-04-11

Д.Амарбаясгалан: Бүрэн эрхт төлөөлөгч томилох 1991 оны хуулийг анх ашигласан хүн нь Ц.Элбэгдорж
Хувийн хөрөнгийг төр хураан авч байгаа мэтээр олон нийтэд ойлголт өгөхөөр ярьж байгаа. Төрийн өмчид байсан зүйлийг хуйвалдааны зарчмаар нэгэн ёсондоо хулгай хийж авсан энэ хувьчлалыг хүчингүй болгож, БЭТ томилсон нь хоёр дахь тохиолдол.
2024-04-10

Д.Амарбаясгалан: Малчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой
Малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад тавьж шийдвэрлэсэн. Хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Харин үлдсэн зөрүүг нь ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолыг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн.
2024-04-10

Х.Нямбаатар таныг С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тараахаа болихыг шаардаж байна
Уг хөшөө нь "Зориг сан"-гийн өмч. С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийслэлийн нийтийн өмч. Нийслэлийн нийтийн өмчийн газрыг АН мэдэхгүй. Одоогийн байдлаар "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ-аас АН-ыг байрнаасаа гарахыг шаардсан мэдэгдэл ирээгүй гэв.
2024-04-10

Ц.Элбэгдорж: Миний нэр бол чиний Bible...
Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн. Чи үхсэн "карээр"-аа миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний bible...
2024-04-09

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод, хэлэлцэх асуудал
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2024.04.09/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
2024-04-09

Сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, сайд Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарын 150 хүнийг сонсголд дуудлаа
Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн асан Ч.Хүрэлбаатар, А.Ариунзаяа, Б.Жавхлан нарын тэргүүтэй 150 хүнийг Эмийн сонсголд гэрчээр дууджээ.
2024-04-08

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд гарсан хээрийн түймрийг унтраалаа
Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна.
2024-04-08

УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын үндсэн бүтцийг тодорхойлохдоо бүрэн эрхээ шинээр эхлүүлэх УИХ бодлогоо тодорхойлж байх чиг хандлагыг харгалзан УИХ-д зайлшгүй байх бүтцийг оновчтой, давхардалгүй байх зарчимд нийцүүлэн тодорхойлсон гэв.
2024-04-07

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт шилжүүлэв
Малчин өрхийн анхдагч холбоо нь суурь нэгж болохын хувьд бүх гишүүдийн хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид, Ахлагч гэсэн удирдлагын бүтэцтэй байх бөгөөд эдгээр институцын үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх, үүрэг, түүнчлэн гишүүнчлэлийн талаар төсөлд тусгайлан зохицуулсан. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг анхдагч холбоо хариуцахаар төсөлд тусгажээ.
2024-04-06

ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв
Москва мужийн Красногорск хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гуравдугаар сарын 21-нд болсон террорист халдлагад гэм зэмгүй олон энгийн иргэн амь насаа алдаж, шархтаж бэртсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
2024-04-06

Л.Энх-Амгалан: Үе тэнгийн дээрэлхэлт мэргэжлийн боловсролын байгууллагад маш хүнд байна
Бид 1990 оноос хойш хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан улс. Гэхдээ энэ нийгэмдээ тохирсон боловсролын системээ бид бүрдүүлж чадаагүй. Хүүхдүүдэд дан ганц академик чадвар эзэмшүүлэх бус мэдлэг, чадвар, төлөвшилт гэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2024-04-06

“Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрт УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг хамруулна
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганг хүлээн авч уулзлаа.
2024-04-05

Нэр бүхий 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага хүргүүлжээ
Богдхан уулын 34 амны 32-ыг нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс ойрын хамааралтай этгээдүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэж үзэн гомдол гаргасан. Гомдлын дагуу наймдугаар сарын 31-нээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн гэв.
2024-04-04

Хамгийн их санал авсан 78 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. 48 нь нам, эвслийн жагсаалтаар орно
Нам, эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 39 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийг 13 тойрогт нэр дэвшүүлэх ёстой.
2024-04-04

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт
Хаврын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
2024-04-04

Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана" гэв.
2024-04-04

ХБНГУ-ын Бундестагийн Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа
Г.Занданшатар: Бундестагийн Ерөнхийлөгч, хатагтай Б.Бас-ыг Монгол Улсад урьсан. Хатагтай Б.Бас урилгын дагуу айлчлан ирнэ хэмээн найдаж байна.
2024-04-03